Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Булган, Дархан-Уул, Дорнод, Орхон, Сэлэнгэ аймгийн зарим газраар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 16-21 градус, говь, талын нутгаар 29-34 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг, бороо орохгүй, салхи баруун өмнөөс 6-11 м/с. 28-30 градус дулаан байна.

Төлөв байдал: 21-нд нутгийн баруун хагаст, 22-нд ихэнх нутгаар, 23-нд зүүн аймгуудын нутаг, төвийн аймгуудын зүүн, баруун аймгуудын баруун хэсгээр, 24-нд баруун болон зүүн аймгуудын нутаг, төвийн аймгуудын зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 22, 23-нд зарим газраар 16-18 м/с, 24-нд Алтайн уулсаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Хугацааны эхээр нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Үер, ус, шаварт саатсан: Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хутаг-Өндөр багийн Сэлэнгэ голд Х /66 настай, эрэгтэй/ усанд осолдсон тухай дуудлагыг 2016.07.14-ний өдрийн 14:50 цагт /15:20 цагт/ хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 10 иргэн, 2 автомашинтай нийт 14 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр, 2016.07.19-ний өдөр Нэмэлтээр аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч 1 автомашинтай, нийт 18 хүн, 4 техник хэрэсэлтэй, 2 завьтайгаар эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.

Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн нутагт “Халх” голын усанд 2016.07.17-ны өдрийн 09:45 цагт /10:40цагт/ иргэн Д.Б /52 настай, эрэгтэй/ осолдсон тухай мэдээллийн дагуу 2016.07.18-ны өдөр орон нутгийн 16 иргэн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2016.07.19-ний өдрийн 10:00 цагт тус багийн “Зургаагын тохой” гэдэг газраас цогцсыг олж гаргасан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газраас ирүүлсэн.

 

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1автомашин, 1 завьтайгаар 2016.07.19-ний өдөр усны ослоос урдчилан сэргийлэх эргүүлийн үүрэг гүйцэтгэж яваад Орхон голын усанд живж байсан иргэн М /44 настай, эрэгтэй, М /34 настай, эрэгтэй/, Н /52 настай, эрэгтэй, албан хаагчдийг хэл амаар доромжилж байгаад ус руу үсэрсэн/ нарын амь насыг эсэн мэнд аварсан тухай мэдээллийг тус аймгийн Онцгой байдлын газраас ирүүлсэн.

    Дорнод аймгийн  Хэрлэн сумын нутгаар 2016.07.19-ний өдрийн 23:20 цагт салхи салхилж, усархаг бороо орсны улмаас  5 дугаар багийн “Өгөөмөр” гэдэг газар үйл ажиллагаа явуулдаг Хилийн 0132 дугаар ангийн амралт, сувиллын газрын 2 гэр нурсан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газраас ирүүлсэн.

Аянга буусан тухай: Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутгаар 2016.07.19-ний өдөр ширүүн бороо орсны улмаас тус сумын Их залуу багийн 7 дугаар гудамжийн 8 тоотод иргэн Г байшин дээр аянга буусны улмаас 5 цонх хагарсан, төмөр дээвэр хууларсан тухай мэдээллийг аймгийн онцгой байдлын газраас ирүүлсэн.

 4.Ой, хээрийн түймэр:

Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн багийн “Эрээн даваа” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 30 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.07.18-ны өдрийн 13:50 цагт /14:10 цагт/ хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 6 иргэн, 1 автомашин, нийт 18 хүн 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2016.07.19-ний өдрийн 17:25 цагт;

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хонгор багийн “Харгилтай” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 70 км/ аянга буусны улмаас хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.07.19-ний өдрийн 13:50 цагт /14:00 цагт/ хүлээн авч  аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 10 иргэн, 1 автомашинтай ажиллаж 2016.07.20-ны өдрийн 06:30 цагт;

Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн “Зүүн шавар” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 120 км/ аянга буусны улмааас хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.07.19-ний өдрийн 20:30 цагт /20:40 цагт/ хүлээн авч Хилийн 0306 дугаар ангийн 13 албан хаагч, 2 автомашинтай, орон нутгийн 9 иргэн, 1 автомашинтай ажиллаж 2016.07.20-ны өдрийн 04:20 цагт тус тус унтраасан.

5.Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 0, зөрчлийн 0, орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байлаа.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Бор-Өндөр багийн иргэн И-ын эзэмшлийн 20х12 метрийн хэмжээтэй газар доорхи зоорний дотор талын банзан хана шатсан тухай дуудлагыг 2016.07.19-ний өдрийн 15:57 цагт /21:52 цагт/ хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, Аврах 49 дүгээр ангийн 8 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан.

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top