Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Булган, Дорнод, Завхан, Орхон, Увс аймгийн зарим газраар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, говь болон зүүн аймгуудын зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун болон төвийн нутгаар баруун хойноос, говь талын нутгаар зүүн өмнөөс 6-11 м/с, зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон голын сав газраар 15-20 градус, говь, талын нутгаар 29-34 градус, Алтайн өвөр говь болон Увс нуур, Их нууруудын хотгороор 25-30 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

Улаанбаатар хотод үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс хойш эргэж 6-11 м/с, зарим үед 14-16 м/с хүрч ширүснэ. 23-25 градус дулаан байна.

Төлөв байдал:    22-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 23-нд төвийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 24-нд баруун аймгуудын нутгаар, 25-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 22-23-нд зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. 24-25-нд нутгийн зүүн хагаст өдөртөө халах боловч бусад хугацаанд ихэнх нутгаар сэрүүхэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Үер, ус, шаварт саатсан: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Түйн” голын дээд гарманд 60-90 БНХ улсын дугаартай “Ланд-80” загварын  автомашин суусан уг автомашиныг гаргахаар “Портер” загварын 57-84 БНХ улсын дугаартай автомашин ирээд мөн голд суусан байна гэсэн дуудлагыг 2016.07.20-ны өдрийн 08:30 цагт /09:20 цагт/ хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 техник хэрэсэлтэйгээр ажиллаж татан гаргасан. Жолооч Ц, Б, иргэн Б, М нарыг аюулгүй газар хүргэсэн.

Уснаас эрэн хайх: Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хутаг-Өндөр багийн Сэлэнгэ голд Х /66 настай, эрэгтэй/ усанд осолдсон тухай дуудлагыг 2016.07.14-ний өдрийн 14:50 цагт /15:20 цагт/ хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 2 автомашин, орон нутгийн 10 иргэн, 2 автомашинтай нийт 18 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр, 2016.07.20-ны өдрийн байдлаар эрэн хайх ажиллагааг усаар 70 км газар үргэлжлүүлсэн.

Аврах ажиллагаа: Нийслэлийн Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 76 дугаар байрны 1 дүгээр орц 5 давхар 17 тоотод хүүхэд цоожлогдсон гарах боломжгүй байна гэсэн дуудлагагыг 2016.07.20-ны өдрийн 15:58 цагт /16:30 цагт/ хүлээн авч Онцгой байдлын газрын Аврах ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж М/8 настай, эрэгтэй/ гэртээ түгжигдсэн байсныг 6 дугаар давхраас аврах олсоор бууж хаалгыг онгойлгон. ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.     

Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Амарсанаагийн гудамж, Төрийн өмчийн 8 дугаар байрны 41 тоотод мөнгөн ус алдагдсан гэсэн дуудлагагыг 2016.07.20-ны өдрийн 17:58 цагт /18:30 цагт/ тус тус хүлээн авч Онцгой байдлын газрын Аврах ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 30 кг орчим битүүмжилсэн савтай мөнгөн ус байсныг Нийслэлийн Онцгой байдлын газрын мэргэжилтэн ахлах дэслэгч Д хэргийн газрыг Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

4.Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 2, зөрчлийн 2, орон нутагт гал түймрийн мэдээллийн 1 дуудлагатай байлаа.

Нийслэлийн Баянгол дүүргийн 8 дугаар хороо,  С тагтан дээр гал гарч байна гэсэн дуудлагыг 2016.07.20-ны өдрийн 17:27 цагт /18:20 цагт/ хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Баганарангийн 37 дугаар гудамжинд оршин суугч иргэн О-ийн граж, 63-85 УБА улсын дугаартай “Ниссан-Террано” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.07.20-ны өдрийн 22:56 цагт /23:30 цагт/ хүлээн авч дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top