Шинэ хэлтсийн дарга нарт сургалт явууллаа

DSC_5864.jpg

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 66 тоот тогтоолоор таван аймгийн таван суманд Онцгой байдлын хэлтэс байгуулахаар болсон билээ.  Тухайлбал, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, Завхан аймгийн Тосонцэнгэл сум, Ховд аймгийн Булган сум, Өвөрхангай аймгийн Хархорин сум, Сэлэнгэ аймгийн Мандал суманд Онцгой байдлын хэлтсүүдийг байгуулж, дарга нарыг томилсон.

DSC_5882

Тэгвэл өнөөдөр шинэ бүтэц зохион байгуулалтад орж байгаатай холбогдуулан дээрх аймаг, сумдын Онцгой байдлын газар, хэлтсийн дарга нарт зориулсан сургалтыг зохион байгууллаа.

DSC_5891

Тус сургалт нь Газар, хэлтсийн удирдах бүрэлдэхүүний ажлын уялдаа чиг үүрэг, Онцгой байдлын хэлтсийн үйл ажиллагаанд мөрдөх үндсэн чиглэлийг тодорхойлох зорилготой юм.

heles

scroll to top