1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Архангай, Баянхонгор, Завхан, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл аймгийн зарим газраар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Баруун болон төв, говийн нутгаар үүлэрхэг, зүүн зүгийн нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын баруун хэсэг, төв болон говь, зүүн аймгуудын зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 20-25 градус, говийн бүс нутгаар 29-34 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.
Улаанбаатар хотод үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. 26-28 градус дулаан байна.
Төлөв байдал: 28, 29-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, бусад хугацаанд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнөөс түр зуур ширүүснэ. Ихэнх нутгаар өдөртөө халж Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 22-27 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав, говийн бүс нутаг болон Дорнод Дарьгангын тал нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 33-38 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.
2.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Уснаас эрэн хайх: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Жилчиг багийн 10 хороо, 7 дугаар гудамжийн 19 тоотод оршин суудаг иргэн Н /58 настай, эрэгтэй/ Дэлгэр мөрөн голын усанд осолдсон тухай дуудлагыг 2016.07.24-ний өдрийн 16:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, 1 автомашин, ар гэрийн 7 хүн, 2 автомашин, нийт 17 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 2016.07.26-ны өдрийн байдлаар Мөрөн сумаас Түнэл сумын Бийж багийн нутаг “Баян-Эрхт” гэдэг газар хүртэл нийт 75 км усаар урсаж, Хилэнтийн гүүрэн доогуур шумбалт хийсэн.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо “Сонсголон”-гийн гүүрний дэргэд Туул голын усанд иргэн Б /19 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 2016.07.25-ны өдрийн 13:53 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 10 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр, нэмэлт дуудлагаар АТА-ийн 8 албан хаагч, 1 автомашин, нийт 18 албан хаагч, 3 техник хэрэгсэлтэйгээр Сонсголонгийн гүүрнээс баруун тийш Био комбинатын гүүр хүртэл Туул голын усанд, эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мандал багийн “Бумбатын задгай” гэдэг газар О-ын гэр усанд автсан гэсэн дуудлагыг 2016.07.26-ны өдрийн 11:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж гэрийн эд хогшлыг зөөвөрлөн гаргасан.
Ус, цас, шаварт саатсан: Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мандал багийн “Хадтай-Үзүүр” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 2 км-т/ Шивэртийн голд “Хайлюкс” загварын автомашин суусан гэсэн дуудлагыг 2016.07.26-ны өдрийн 11:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 9 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж татан гаргасан. Уг автомашинд 4 хүүхэд, 3 том хүн зорчиж байсан.
3. Аюулт үзэгдлийн талаар:
Газар хөдлөлт: Булган аймгийн Могод сумын төвөөс урд зүгт 26 км-т 2016.07.27-ны өдрийн 03:41 цагт /У-103.08’00”, Ө-48.04’00″/ 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын газар хөдлөлтийн станцын техникч Ө-өөс тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй байна.
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Төв аймгийн Эрдэнэ сумын Хушинга багийн “Бухтын хөшөөт” гэдэг газар Хэнтийн аймгийн Хэрлэнбаян-Улаан сумаас нүүж ирсэн малчин А.Цэдэвийн 12 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлаж дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд “Хонины цэцэг” өвчин болох нь тогтоогдсон байсан нь тус сумын Засаг даргын 2016.06.15-ны өдрийн А/405 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон хугацаанд нэмж мал өвчлөөгүй учир 2016.07.08-ны өдрийн А/473 дугаар захирамжаар цуцалсан.
Үер: Завхан аймгийн Улиастай сумын нутгаар усархаг бороо орсны улмаас Жинст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагааа явуулдаг аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн байрны суурийн давхар, Хөгжим бүжгийн сургуулийн байрны суурийн давхар, мөн багийн ногоочдын хэсгийн 27 айл өрх усанд автсан дуудлагыг 2016.07.25-ны өдрийн 21:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой комиссын 8 гишүүн, Зэвсэгт хүчний 325 дугаар ангиас 15 албан хаагч, 2 автомашин, Онцгой байдлын газраас 27 албан хаагч, 5 автомашин, “Амь-Ус” ХХК-иас 1 автомашин, 2 мотопомп, Цагдаагийн газраас 10 албан хаагч, 4 автомашин, Улиастай сумын ЗДТГ-аас 12 албан хаагч, 2 техник, нийт 72 хүн, 14 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
4.Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 1, зөрчлийн 1, орон нутагт гал түймрийн 1, мэдээлийн 1 дуудлагатай байлаа.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчооны задгайд иргэн М-ийн гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.07.26-ны өдрийн 20:12 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 35 дугаар ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр,
Дархан-Уул аймгийн Дархан сумын Хабитат хүрээлэнгийн хажуу талын хашаанд байрлах барилгын харуулын гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.07.27-ны өдрийн 00:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 22 дугаар ангийн 8 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР