Баян-Өлгий аймгийн иргэдэд үзүүлэх тусламжийн зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо

13669219_1208233779216532_9092982979597151516_n.jpg

Шинэ Засгийн газар өнөөдөр анхны хуралдаанаа хийлээ.

Өнөөдрийн хуралдаанаар Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр орсон хүчтэй аадар бороо, мөндрийн улмаас орон гэргүй болсон 70 өрхөд улсын нөөцөөс олгосон иж бүрэн гэрийн үнэ, гамшигт нэрвэгдэгсдэд үзүүлэх хүнсний бараа материал, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис, тээврийн зардал, гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн Улсын онцгой комиссын ажлын хэсгийн томилолт болон нислэгийн зардалд шаардагдах 329.5 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ.

Түүнчлэн гамшигт нэрвэгдэгсдэд Улсын нөөцөөс олгосон иж бүрэн 70 гэр, хүнсний бараа, материал, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодисыг 2016 оны IV улиралд багтаан нөхөн бүрдүүлэхийг Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхэд даалгалаа.

scroll to top