Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Булган, орхон Өвөрхангай, Сүхбаатар аймгийн зарим нутгаар хур тунадас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Төв, говь, зүүн аймгуудын зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 21-26 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 31-36 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.

Улаанбаатар хотод үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас 5-10 м/с. 27-29 градус дулаан байна.

Төлөв байдал: 29-31-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо, 1-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 31,1-нд зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. 29-нд нутгийн хойд хэсгээр сэрүүвтэр байх боловч бусад хугацаанд халж, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав, говийн бүс нутаг болон Дорнод Дарьгангын тал нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 34-39 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 29-34 градус дулаан байна.

 

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уснаас эрэн хайх: Говь-Алтай аймгийн Алтай сумын Уртын баг Холбоо нуурын усанд Ц /12 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 2016.07.27-ны өдрийн 22:16 цагт /22:40 цагт/ хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 автомашиин, орон нутгийн 20 иргэн, 2 автомашин, нийт 25 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, “Сонсголон”-ийн гүүрний дэргэд Туул голын усанд иргэн Б /19 настай, эрэгтэй/ осолдсон тухай  дуудлагыг 2016.07.25-ны өдрийн 13:53 цагт /14:10 цагт/ хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 10 албан хаагч, 2 автомашин, АТА-ийн 8 албан хаагч, 1 автомашин, нийт 18 албан хаагч, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж Сонсголонгийн гүүрнээс 300 м-ийн зайд 3 м-ийн гүнээс цогцсыг гарган цагдаагийн байгууллагад,

Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин багийн төвийн ус дамжуулах сувгийн тунгаагуурт /100 м-ийн тойрогтой 6 м гүн/ иргэн Т /24 настай, эрэгтэй/ усанд осолдсон тухай дуудлагыг 2016.07.27-ны өдрийн 20:07 цагт /21:12 цагт/ хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 14 иргэн, 3 автомашин, нийт 18 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, цогцсыг гарган цагдаагийн байгууллагад,

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нисэх багийн 10 дугаар хороо, 7 дугаар гудамжийн 19 тоотод оршин суудаг иргэн Н /58 настай, эрэгтэй/ Дэлгэр мөрөн голын усанд осолдсон тухай дуудлагыг 2016.07.24-ний өдрийн 16:50 цагт /17:00 цагт/ тус тус хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, 1 автомашин, ар гэрийн 7 хүн, 2 автомашин, нийт 17 хүн, 3  техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 2016.07.27-ны өдрийн 11:20 цагт Дэлгэр мөрөн голын дунд салаанаас цогцсыг олж цагдаагийн байгууллагад  тус тус хүлээлгэн өгсөн.

Ус, цас, шаварт саатсан: Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй багийн “Чигэстэй” голд Муссо маркийн 67-03 УНС улсын дугаартай 2 зорчигчтой автомашин усанд суусан урсах гээд байгаа тухай дуудлагыг 2016.07.27-ны өдрийн 23:02 цагт /23:20 цагт/ хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын  3 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж татан гаргасан.

Аврах ажиллагаа: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ривер хаусын 2 дугаар байрны автомашины зогсоолын ус зайлуулах төмөр хийцэт гадаадын иргэн хөлөө хавчуулсан гэсэн дуудлагыг 2016.07.27-ны өдрийн 19:06 цагт /01:00 цагт/ хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, Буриад улсын иргэн Дмитрий Мальдив /32 настай, эрэгтэй/ ус зайлуулах төмөр хийцэт хөлөө хавчуулсан байсныг гарган, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн.

 

3. Аюулт үзэгдлийн талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Дундговь аймгийн Баянжаргалан сумын Энгэр-Ус багт “Хонины цэцэг” өвчин гарсан тухай мэдээллийг 2016.07.21-ний өдөр хүлээн авсан. Дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд “Хонины цэцэг” өвчин болох нь тогтоогдсон.

Үер: Завхан аймгийн Улиастай сумын нутгаар усархаг бороо орсны улмаас Жинст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагааа явуулдаг аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн байрны суурийн давхар, Хөгжим бүжгийн сургуулийн байрны суурийн давхар, мөн багийн ногоочдын хэсгийн 27 айл өрх усанд автсан дуудлагыг 2016.07.25-ны өдрийн 21:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой комиссын 8 гишүүн, Зэвсэгт хүчний 325 дугаар ангиас 15 албан хаагч, 2 автомашин, Онцгой байдлын газраас 27 албан хаагч, 5 автомашин, “Амь-Ус” ХХК-иас 1 автомашин, 2 мотопомп, Цагдаагийн газраас 10 албан хаагч, 4 автомашин, Улиастай сумын ЗДТГ-аас 12 албан хаагч, 2 техник, нийт 72 хүн, 14 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил, Баянцагаан багийн нутаг дэвсгэрт 2016.07.27-ны өдрийн 16:27-17:20 цагийн хооронд  хүчтэй аадар бороо орсны улмаас үерийн усанд хүн урссан тухай дуудлагыг 2016.07.27-ны өдрийн 16:50 цагт /17:01 цагт/ хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 22 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэй ажиллаж, үерийн усанд урсаж байсан иргэн Г /37 настай, эмэгтэй/-ийг Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн албан хаагч уснаас гаргаж амь насыг нь аварсан байсныг эмнэлэгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

 

                                                                      4. Ой, хээрийн түймэр: 

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Бадрах 2 дугаар багийн “Таргават” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.07.27-ны өдрийн 20:59 цагт хүлээн авч Орон нутгийн 11 иргэн 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2016.07.27-ны өдрийн 21:20 цагт цурманд оруулсан.

 

5.Объектын гал түймэр: 

Орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байлаа.

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир 5 дугаар багийн Дэлгүүрийн 13 тоот хашаанд чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 2016.07.27-ны өдрийн 22:23 цагт /22:32 цагт/ хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын ГТУА 16 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан.

 

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top