ГАМШГИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН 7 ХОНОГИЙН МЭДЭЭ /2014.02.18-02.24/

Газар хөдлөлтийн талаар:
Булган аймгийн Могод сумын нутаг дэвсгэрт 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 14:39 цаг (өргөрөг 48015’00’’, уртраг 102097’00’’)-т 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай Одон орон, геофизикийн судалгааны төвөөс мэдээлсэн бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газраас нөхцөл байдлыг тодруулахад ямар нэгэн хохирол учраагүй байна.
Хүн, малын халдварт өвчний талаар:
Баянхонгор аймгийн Баянговь сум, Булган аймгийн Гурванбулаг сум, Говь-Алтай аймгийн Халиун сум, Өвөрхангай аймгийн Богд, Төгрөг сум, Хөвсгөл аймгийн Рашаант сум, Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд гарсан “Галзуу” өвчин, Сүхбаатар аймгийн Асгат, Баяндэлгэр, Дарьганга, Наран, Онгон, Түвшинширээ сум, Дорноговь аймгийн Алтанширээ, Айраг, Дэлгэрэх, Иххэт, Сайншанд сум, Хэнтий аймгийн Галшар сум зэрэг 3 аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт “Шүлхий” өвчин гарсан нь Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээгээр тогтоогдож дээрх сумдын Засаг дарга нарын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоож өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн ажиллаж байна. Халдварт өвчний голомтын 292 хяналтын цэгт нийт 1422 хүн, 287 тээврийн хэрэгсэл үүрэг гүйцэтгэж, 639 өрхийн 2681 толгой мал өвчилснөөс 2649 малыг зориудаар устгаж 1340009 толгой малыг урьдчилан сэргийлэх вакцинд хамруулаад байна.
Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сум, Өмнөговь аймгийн Номгон сум, Завхан аймгийн Нөмрөг суманд гарсан “Галзуу” өвчний хорио цээрийн дэглэмийг сахиулах хугацаанд дахин хүн, мал өвчлөөгүй тул тус сумын Засаг даргын захирамжаар 02 дугаар сарын 20-ны өдрөөс тус тус цуцалсан.
Эрэн хайх, аврах ажиллагааны талаар:
Өнгөрсөн хугацаанд Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Өлгий сум, Өмнөговь аймгийн Даланзадгад сум, Увс аймгийн Тариалан сум, Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт ахуйн болон зам тээвэр, үйлдвэрлэлийн осолд өртсөн, сураггүй болсон, тээврийн хэрэгсэл саатсан тухай нийт 27 дуудлагаар дээрх аймаг, нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтэс ажиллан 5 иргэний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалж, аюулгүй байдлыг хангасан.

2014 оны 02 дугаар сарын 18-аас 02 дугаар сарын 24-ний өдрүүдэд:
Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 2 хүн зам тээврийн ослоор амь насаа алдсан. Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд 1 иргэн уулын авиралт хийж байгаад осолдож нас барсан. Нийт 3 иргэн ослын улмаас амь насаа алдсан харамсалтай тохиолдол гарсан.
Обьектийн гал түймрийн талаар:
2014 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 02 дугаар сарын 24-ний өдрүүдэд улсын хэмжээнд обьектийн 28 гал түймрийн дуудлагад аймаг, Нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтсийн Аврах, гал унтраах ангиуд үйлчилж холбогдох арга хэмжээг авлаа.

scroll to top