Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Сүхбаатар аймагт бага зэргийн бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар зүүн өмнөөс 6-11 м/с. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 23-28 градус, Алтайн өвөр говь, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 33-38 градус, бусад нутгаар 29-34 градус дулаан байна.

Төлөв байдал: 31-нд баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр түр зуурын бороо, 1-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын хойд хэсгээр, 2-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, 3-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 1-нд зарим газраар, 2-нд баруун болон төвийн нутгаар, 3-нд ихэнх нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Хугацааны эхээр ихэнх нутгаар, цаашдаа нутгийн зүүн хагаст халж Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус, говийн бүс нутаг болон Дорнод Дарьгангын тал нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 35-40 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 30-35 градус дулаан байна. 2-нд нутгийн баруун, 3-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уснаас эрэн хайх: Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хөндий багийн “Шишгэдийн гол”-д 2016.06.27-ны өдөр осолдсон иргэн Н-н цогцос тус голын “Хазаарын хоолой” гэдэг газар бургасанд тээглэн мандал дээр гарсан байна гэсэн мэдээллийг 2016.07.28-ны өдрийн 13.50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 3, Цагдаагийн 3, нийт 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж,  2016.07.29-ний өдрийн 07:55 цагт /08:30 цагт/ цогцсыг гаргаж;

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэр, Эрдэнэтийн гүүрний баруун урд байрлах тогтмол усанд морь унсан хүн ороод гарч ирэхгүй байна гэсэн дуудлагыг 2016.07.29-ний өдрийн 19:17 цагт /20:20 цагт/ хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэн Э /33 настай, эрэгтэй/ морьтойгоо осолдож нас барсан байсныг гаргаж;

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Төмөр замын урд тогтоол усанд 2 хүүхэд живсэн гэсэн дуудлагыг 2016.07.30-ны өдрийн 00:16 цагт /01:10 цагт/ хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, Т.Эрдэнэхүү /6 настай, эрэгтэй/, Э /9 настай, эрэгтэй/ нарын цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад тус тус хүлээлгэн өгсөн.

Ус, шаварт саатсан: Завхан аймгийн Алдархаан сумын Алдар багийн “Мөстийн-Ам”-ны Мод үржүүлгийн газарт 74-16 УНЭ улсын дугаартай Lexus-470 загварын автомашин шаварт суусан байна гэсэн дуудлагыг 2016.07.29-ний өдрийн 08.40 цагт /08:50 цагт/ хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 3 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж татан гаргасан.

 Увс аймгийн Бөхмөрөн сумын Жигэртэй багийн нутаг Жигэртэй голын усанд /Сумын төвөөс хойд зүгт 35 км-т/, Англи улсын иргэн Александр Майкел Эргон, Холли нар машинтайгаа усанд суусан байна гэсэн дуудлагыг 2016.07.30-ны өдрийн 02:30 цагт /03:20 цагт/ хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Аврах ажиллагаа: Нийслэлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 25 дугаар байрны гражийн завсар цогцос байна гаргаж өгнө үү гэсэн Цагдаагийн газрын хүсэлтийг 2016.07.29-ний өдрийн 22:34 цагт /23:10 цагт/  хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж нэр, хаяг тодорхойгүй эрэгтэй хүний цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

3. Аюулт үзэгдлийн талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:

Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Чандмань багийн “Савх” гэдэг газар малчин Я-н 4 хонь 2016.07.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг, дээж авч УМЭАЦЛ-д шинжилэхэд 2016.07.28-ны өдрийн 120 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;   

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Аргалант багийн “Шувуут” гэдэг газар малчин Б-н 60 хонь 2016.07.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг, дээж авч УМЭАЦЛ-д шинжилэхэд 2016.07.28-ны өдрийн 121 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;   

4.Объектын гал түймэр:

Орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байлаа.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Арвайхээр баг, Номын сангийн агуулах шатаж байна гэсэн дуудлагыг 2016.07.29-ний өдрийн 06:30 цагт /07:30 цагт/ хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч ажиллаж унтраасан.

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top