Рио-гийн олимпийн наадамд монголчуудынхаа магнайг эхэлж тэнийлгэх магадлалтай тамирчид бол жүдогийнхон. Жүдо бөхийн тэмцээн наймдугаар сарын 6-нд эрэгтэйчүүдийн 60 кг, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн өрсөлдөөнөөр эхэлнэ. Жүдогийн онцлог нь тухайн өдрөө медальтнууд тодордог билээ. Тэгвэл наймдугаар сарын 6-нд эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Онцгой байдлын ерөнхий газрын харъяа “Аврагч” техник спорт клубын тамирчин Ц.Цогтбаатар зодоглох юм.
Цэнд-Очирын Цогтбаатар жиндээ дэлхийн чансааны 23-т бичигдэж байгаа. Түүнд итгэл найдвар тавьж, олимпийн наадамд зодоглох эрхийг өгсөн. Залуу тамирчин итгэл дааж, бидний магнайг тэнийлгэх биз ээ.
Түүнчлэн энэ өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд М.Уранцэцэг барилдана. Дэлхийн аварга Мөнхбатын Уранцэцэгийн хувьд дэлхийн аварга. Дэлхийн чансааг жиндээ тэргүүлж яваа, өнөө цагийн шилдэг бөх. Түүнээс маргаангүй медаль хүлээж байгаа юм.