Баян-Өлгий аймагт автын аймшигтай осол болсон талаар өчигдөр өглөө мэдээлсэн. Эх сурвалжийн хэлж буйгаар 50 тонн цемент ачсан том оврын ачааны автомашины тоормос ажиллагаагүй болж уруу газар руу түрж орж ирэхдээ айлын дэлгүүртэй хашааг дайрснаас долоон хүн амь насаа алдсан байна.
Тухайн машины жолооч эхнэр хоёр хүүхэдтэйгээ явснаас гурав нь амь насаа алдаж, нэг хүүхдийг дөнгөж сая онгоцоор Улаанбаатар руу явуулсан байна. Хүү 4 настай бөгөөд биеийн байдал нь маш хүнд байгаа юм. Жолооч амь алдахынхаа өмнө төрсөн ахтайгаа утсаар холбогдож “Тоормос ажиллагаагүй болоод бид бараг устаж байна” гэж хэлжээ. Мөн жолооч ОБЕГ, эмнэлэг, цагдаагийн байгууллага руу утсаар холбогдож “Авраарай” гэхээс өөр үг хэлж амжаагүй газар дээрээ нас баржээ. Энэхүү ослыг цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.
Эх сурвалж: Өнөөдөр өдөр тутмын сонин