Баян-Өлгий аймагт ноцтой осол гарч арваад хүн эндсэн талаар харамсалтай мэдээллийг бид хүргэсэн. Тэгвэл ослын улмаас долоон хүн амиа алдсан болохыг холбогдох байгууллагууд мэдээллээ. 50 тонн цемент ачсан ачааны машин айлын хашаа болон дэлгүүр мөргөж онхолдсон байна. Үүний улмаас долоон хүн амиа алджээ. Энэхүү аймшигт осолтой холбоотой мэдээллийн мөрөөр бэлтгэсэн Тодруулгыг хүргэе.
Замын цагдаагийн газарт наймдугаар сарын эхний өдөр буюу 1-нд нийт 280 дуудлага, мэдээ мэдээлэл иржээ. Үүнээс зам тээврийн ослын 190 дуудлага бүртгэгдсэн байна. Энэ өдөр зам тээврийн осолд сургуулийн насны гурван хүүхэд өртжээ. “Баян- Өлгий аймгийн Өлгий сумын “Тасбан” ШТС-ын баруун замд “Ногб Вепг” маркийн авто машины жолооч А нь айлын хашаа, гэр, дэлгүүр мөргөж осолдсоноос долоон хүн амиа алдаад байна. Тухайн үед дээрх жолооч Ховд аймгаас ачаа ачиж Өлгийд иржээ. Ингэж явах замдаа айлын хашаа мөргөснөөр ноцтой осол гаргасан байна. Ослын улмаас хажуугаар нь явж байсан 42 настай эмэггэй Ц, 19 настай эрэгтэй Б, дэлгүүрийн худалдагч 15 настай эмэгтэй А, оршин суугч 46 настай эмэгтэй Т, жолооч А болон зорчигч 29 настай эмэгтэй 3 амиа алджээ. Мөн тус жолоочийн хүү болох гурван настай М амиа алдсан байна” гэсэн мэдээлэл иржээ.
Ноцтой ослоос зургаан настай охин амьд үлджээ
Ачааны машины жолооч А эхнэр, хоёр хүүхдийн хамт явсан бөгөөд ослын улмаас жолооч, эхнэр болон бага хүүгийн хамт эндсэн байна. Тус ослоос амьд үлдсэн зургаан настай охин жолоочийн охин бололтой. Зургаан настай охин М хүнд гэмтэл авсан учраас яаралтай эмнэлэгт хүргэгджээ. Аймгийн онцгой байдлын газар 37 албан хаагч, гурван автомашин болон цагдаагийн 55 албан хаагч, таван автомашин сумын Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн 30 албан хаагч, таван хүнд даацын техник, нийт 122 хүн, 13 техник хэрэгсэлтэйгээр ажилласан гэх мэдээлэл байна.
Тус жолооч Булган сумын Ярантын боомтоос 50 тонн цемент ачиж, Өлгий сум руу орохдоо Шар нуурын хөтлөөс уруудан Шар нуурын постоор гарчээ. Энэ явцад ачааны машины тоормос нь ажиллагаагүй болсон байж магадгүй аж. Учир нь тус постоор гарахдаа дуут дохиогоо хангинуулсаар гарчээ. Улмаар машинаа зогсоож чадалгүй дэлгүүр мөргөж, цаашлаад айлын хашааг мөргөж онхолдсон бололтой.
Осол орон нутгийн цагаар 14.40 минутад болжээ
Баян-Өлгий аймгийн Онцгой.байдлын газрын дарга С.Пүрэвсамдангаас ослын талаар тодрууллаа.
Осол хэдийд болсон бэ?
-Наймдугаар сарын 1-нд орон нутгийн цагаар 14:41-т аймгийн Онцгой байдлын газарт дуудлага ирсэн. 14:44 цагт аврагчдын эхний ээлж ослын газар хүрч очсон. Нөхцөл байдпын хувьд ачааны машин хажуу тийш онхолдсон байсан.Тээвэрлэж явсан их хэмжээний цемент задарч асгарсан, эвдэрч сүйдсэн байдалтай нөхцөл байдал угтсан.
Долоон хүн амь эрсдсэн гэсэн. Нурангид дарагдсан хэрэг үү?
-Ачааны машинд дайруулсан, дарагдсан, нурангид дарагдсан байдалтайгаар долоон хүн газар дээрзэ амиа алдсан.
Нэг хүүхэд энэ аймшигт ослоос амьд гарсан гэсэн мэдээлэл байна?
Тэгсэн. Зургаан настай охин ослоос амьд гарсан байгаа.
Осол болох үед хаана байсан юм бол?
Сайн хэлж мэдэхгүй байна. Намайг ослын газарт очиход тэр хавийн оршин суугчид охиныг таксигаар эмнэлэгт хүргэхээр аваад явсан байсан.
Охины биеийн байдал хэр байгаа вэ?
-Би таны асуултад хариулт өгч чадахгүй нь. Охин гэмтэж, бэртсэн. Тиймээс Улаанбаатар хот руу онгоцоор эмнэлэгт хүргүүлээд байна. Яг одоогоор биеийн байдал нь ямар байгааг мэдэхгүй байна.
-Өөр бэртэж гэмтсэн хүн бий юу?
Охиноос өөр бэртсэн хүн байхгүй.
-Амьд үлдсэн охиныг ачааны машины жолоочийн хүүхэд гээд байгаа?
Ослын улмаас эндсэн болон бэртсэн хүүхдийг хэн болох, таних ажиллагааг цагдаагийн байгууллага тогтооно.
-Осолд хичнээн айлын хашаа өртсөн бэ?
-Нэг хашаа, дэлгүүр өртсөн. Нэг айлын хашаа гэж ойлгож болно. Аймгийн хэмжээнд онцгой байдал зарлаж наймдугаар сарын 1-ний 23:00 цаг хүртэл аврах ажиллагаа явуулсан. Хоёр ч газар хүн дарагдсан байж магадгүй байсан учраас нурангид аврах ажиллагаа явуулсан. Ингээд ослын газар бүрэн нэгжлэг хийж дуургаад үзэгдэх орчин хязгаарлагдмап болж харанхуй болох үед аврах ажилпагааг зогсоосон. Өчигдөр өглөө07:00 цагтаврах ажиллагааг үргэлжлүүлж, осол болсон талбайг бүрэн цэвэрлээд байна.
-Тухайн үед ачааны машин 50 тонн цемент ачиж явсан, тэр нь үерийн улмаас орон гэргүй болсон иргэдэд байшин барихад ашиглагдах байжээ гэсэн мэдээлэл бий. Үнэн үү?
-Ямар учраас ямар ачаа тэвээрлэж явсныг онцгой байдлын газар мэдэхгүй. Цагдаагийн байгууллага шалгаад ослын шалтгаан болоод холбогдох дэл гэрэнгүй мэдээлпийг өгөх болов уу.
-Үерийн улмаас орон гэргүй болсон иргэдэд тусалж, дэмжих тал дээр танай зүгээс ямар ажил зохион байгуулж байна вэ?
-Долдугаар сарын 10-нд Баян-Өлгий аймагт үер, усны гамшиг нүүрлэж олон зуун хүн орох оронгүй болсон. Үерт нэрвэгдсэн бүст сэргээн босголтын ажил өрнөж байна. Миний хувьд ажлаа хүлээж аваад долоо хонож байна. Тиймээс цаашид үерт нэрвэгдсэн иргэдийн төлөө аймагтайгаа хамтарч ажиллахад бэлэн байна.
Эх сурвалж: Өдрийн сонин