Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Баянхонгор, Завхан, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, говь, тал хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 12-17 градус, Говийн бүсийн өмнөд хэсэг болон  Дарьгангын тал нутгаар 28-33 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 7-12 м/с, 19-21 градус дулаан байна.                                

Төлөв байдал: 12-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг болон төвийн аймгуудын нутгаар, 14, 15-нд төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 13-нд зарим газраар, 14-нд говь, тал хээрийн нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа: 

Уснаас эрэн хайх: Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тийрэг багийн “Тийргийн хөндий” гэдэг газарт /бүдүүний гүүрний дэргэд/ иргэн Ч /39 настай, эрэгтэй/ усанд осолдсон гэсэн дуудлагыг 2016.08.03-ны өдрийн 21:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 14 албан хаагч, 3 автомашин, ар гэрээс нь 10 иргэн, 3 автомашин, нийт 24 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр эрлийн ажиллагааг зохион байгуулж 2016.08.10-ны өдөр моторт завиар 38 км газар  явж самналт хийсэн.

Булган аймгийн Хангал сумын Сөрт багийн “Эргэлийн-Ар” гэдэг газар Сэлэнгэ мөрний усанд иргэн Т /38 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 2016.05.29-ний өдрийн 18:05 цагт өгсөн. 2016.06.26-ны өдөр хүртэл 29 хоног эрэн хайх ажиллагааг хийж байгаад ар гэрийн хүсэлтээр түр зогсоосон боловч, 2016.08.08-ны өдөр усанд осолдсон Т-гийн эцэг Д-ийн хүсэлтийг хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 1 автомашин, ар гэрээс нь 1 хүн, нийт 9 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 2016.08.10-ны өдрийн байдлаар усаар 22 км газар мөн голын эргээр явганаар самналт хийсэн.

Ус шаварт саатсан: Архангай аймгийн Булган сумын Тусгал багийн төвийн чанх урд Тамирын голоор гарч байсан /аймгийн төвөөс баруун зүгт 80 км/-т УАЗ-469 загварын автомашин голд суусан дуудлагыг 2016.08.09-ний өдрийн 20:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын 4 албан хаагч, Цагдаагийн 1 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн Г /33 настай, эрэгтэй/, Б /28 настай, эрэгтэй/, Н /54 настай, эрэгтэй/, П /52 настай, эрэгтэй/ нар голын эрэг дээр гарсан. Иргэн А /49 настай, эрэгтэй/ усанд урссан тул эрлийн ажиллагааг зохион байгуулж, 2016.08.10-ны өдрийн 08:47 цагт цогцсыг олж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Архангай аймгийн Булган сумын Тусгал багийн Бригадын гарамд /аймгийн төвөөс баруун зүгт 80 км-т/ “Тамирын” голд 4 хүн зорчиж байгаа УАЗ-469 загварын автомашин урсаад байна гэсэн дуудлагыг 2016.08.10-ны өдрийн 23:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн З /45 настай, эрэгтэй/, Л /45 настай, эмэгтэй/, Э /40 настай, эрэгтэй/, Ц /42 настай, эмэгтэй/ нарыг аюулгүй газар гаргасан.

Аврах ажиллагаа: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтын хүүхдийн зуслангийн урд 10 метр орчим ургаа мод айлын байшин дээр унасан байна гэсэн дуудлагыг 2016.08.10-ны өдрийн 15:53 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 8 ширхэг ургаа мод иргэн Н-ийн байшин дээр унаж дээвэр нь цөмөрсөн байсныг аюулгүй болгосон.

3. Аюулт үзэгдлийн талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Баян-Улаан багийн “Давхар цохио” гэдэг иргэн Ц үнэгэнд хазуулсан, үнэгийг устгаж дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжилгээнд хүргүүлэхэд 2016.08.09-ний өдрийн 614 дүгээр хариугаар “Галзуу” өвчин болох нь тогтоогдсон. Тус сумын Засаг даргын 2016.08.09-ний өдрийн А/69 дүгээр захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоосон. Голомтын бүсэд 28 өрхийн, 92 хүн, 5600 толгой мал байна.

Үер: Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт хүчтэй аадар бороо орж үер буусны улмаас хашаа, байшин усанд автсан, голын усанд суусан 5 удаагийн дуудлагыг 2016.08.10-ны өдрийн 09:10-13:00 цаг хүртэлх хугацаанд хүлээн авч тус сумын Онцгой байдлын хэлтсийн 11 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, усанд автсан 2 хашаа, 1 гэр, 3 автомашин, 9 иргэнийг аюулгүй болгосон.   

Мөн аймгийн Хархорин сумын Орхон багийн Хорихын Жуулчны баазад иргэн Б-ийн гэр, Нарийн хүр багийн Таван салааны гарамд малчин Б, Б нарын 2 гэр, Эрдэнэ толгой багийн Арцат 21 дүгээр гудамжийн 12 тоот хашаа усанд автсан, Эрдэнэ толгой багийн Сайрын хогийн цэгт мотоциклтой хүн, 60 гаруй хонь усанд боогдсон тухай дуудлагыг 2016.08.10-ны өдрийн 11:36-14:52 цаг хүртэлх хугацаанд хүлээн авч тус сумын Онцгой байдлын хэлтсийн 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр;

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт, Шанд, Уртын гол багийн нутаг дэвсгэрт 2016.08.10-ны өдрийн 09:40 цагаас 11:20 цаг хүртэлх хугацаанд хүчтэй усархаг бороо орсны улмаас үерийн далан хальж 57 айлын хашаа, 10 байшин, 3 гэр,  2 гараж, жорлонгийн нүх усанд автсан гэсэн 9 удаагийн дуудлагыг хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 32 албан хаагч, 6 автомашин, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн 30 алба хаагчид, 1 автомашин, Хотын захирагчийн ажлын албаны 4 албан хаагч, 2 автомашин, нийт 66 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр;

Баянхонгор аймгийн Галуут сумын Сүмбэр багийн “Алтан амсар” гэдэг газарт иргэн Б-ийн гэр усанд урссан тул гэрийнхээ араас Б /26 настай, эрэгтэй/ М /16 настай, эрэгтэй/ нар морьтой ороод алга болчихлоо гэсэн дуудлагыг 2016.08.10-ны өдрийн 13:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 6 албан хаагч, 1 автомашин, Орон нутгийн 32 иргэн, 2 автомашин, нийт 38 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж байна.  

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Элст багийн 8 дугаар гудамжийн 1 тоотод  үерийн ус  хашаа, гэрт ороод байна гэсэн дуудлагыг 2016.08.11-ний өдрийн 01:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн М-ийн хашааны усыг соруулж аюулгүй болгосон.

Ой, хээрийн түймэр: Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн  багийн нутаг “Эрээн даваа” гэдэг газар /Сумын төвөөс баруун хойд зүгт 25 км-т/ 2016.07.31-ний өдөр хүлрийн түймрийн цурамнаас дахин түймэр гарсан тухай мэдээллийг 2016.08.01-ний өдрийн 16:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сумын Гал унтраах, аврах 53 дугаар ангийн 27 албан хаагч, 3 автомашин, орон нутгийн 48 иргэн, 7 автомашин, нийт 75 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2016.08.09-ний өдрийн 10:00 цагт цурамд оруулж, 2016.08.10-ны өдрийн 14:45 цагт бүрэн унтрааж тус багийн Засаг дарга О-д хүлээлгэн өгсөн.

Объектын гал түймэр: Нийслэлд гал түймрийн 1 дуудлагатай байлаа.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн 1328 тоотод иргэн М.Энхтөрийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.08.10-ны өдрийн 08:10 цагт  хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 9 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top