Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Төв, Завхан, Өмнөговь, Баянхонгор аймгийн зарим газраар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа. 

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон зүүн аймгуудын хойд хэсгээр, төв болон говийн аймгуудын зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс 6-11 м/с, баруун аймгуудын зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хархираа-Түргэний уулархаг нутгаар 12-17 градус, говийн бүс нутгаар 27-32 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Улаанбаатар хотод үүлэрхэг. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс 6-11 м/с. 22-24 градус дулаан байна.    

Төлөв байдал: 23-нд ихэнх нутгаар, 24-25-нд төв, говь, зүүн зүгийн нутгаар, 26-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 23-нд ихэнх нутгаар, 24-нд говь, талын нутгаар 16-18 м/с хүрч ширүүснэ. 23-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа: 

Уснаас эрэн хайх:

Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Завхан гол багийн Завхан голд иргэн М /47 настай, эрэгтэй/ усанд осолдсон тухай дуудлагыг 2016.08.18-ны өдрийн 20:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 автомашин, Цагдаагийн байгууллагаас 8 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 11 иргэн, 2 автомашин, нийт 24 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 2016.08.21-ний өдөр анх осолдсон газраас усаар 30 км газар самналт хийсэн.

 

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Дунд өлөнт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 167 км/-т хиймэл нууранд иргэн Н /48 настай, эрэгтэй/ унасан тухай дуудлагыг 2016.08.21-ний өдрийн 18:01 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, Аврах салбарын 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэй, Цагдаагийн 4 албан хаагч, 1 автомашинтайгаар эрлийн ажиллагааг явуулж 2016.08.21-ний өдрийн 23:30 цагт цогцсыг олж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Маршлын гүүрний зүүн талд Туул голд хүүхэд усанд живсэн байна гэсэн дуудлагыг 2016.08.21-ний өдрийн 14:28 цагт хүлээн авч Нийслэлийн  Аврах ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн Т /11 настай, эрэгтэй/ усанд осолдсон байсныг гаргаж тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөн байцаагч цагдаагийн ахмад А ахалсан бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн.

3. Объектын гал түймэр:

Орон нутагт гал түймрийн 2 дуудлагатай байлаа.

 

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Зүүнсайхан багийн 3 дугаар гудамжийн 22 тоотод иргэн Х -ын байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.08.21-ний өдрийн 20:01 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, Аврах 21 дүгээр ангийн 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр;

    Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөх толгой багийн 43 дугаар гудамжийн 5 тоотод иргэн Х -ын зуны байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.08.22-ны өдрийн 03:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, Аврах 31 дүгээр ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.

 

     ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top