Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

 1. Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Сэлэнгэ, Булган, Орхон, Өвөрхангай, Өмнөговь аймгийн зарим газраар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр үүлшинэ. Хөвсгөлийн уулсаар бага зэргийн  бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас 5-10 м/с. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 11-16 градус, говь талын нутгаар 20-25 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.  

Улаанбаатар хотод: үүлшинэ. Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с. 16-18 градус дулаан байна.

Төлөв байдал: 26-нд төв болон зүүн аймгуудын зарим газраар, 28-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 29-нд нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Салхи 28, 29-нд Алтайн уулсаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

        2. Эрэн хайх, аврах ажиллагаа: 

Уснаас эрэн хайх: Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Завхан гол багийн Завхан голд иргэн М /47 настай, эрэгтэй/ усанд осолдсон тухай дуудлагыг 2016.08.18-ны өдрийн 20:15 цагт  хүлээн авч тус  аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 автомашин, Цагдаагийн байгууллагаас 8 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 11 иргэн, 2 автомашин, нийт 24 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 2016.08.24-ний өдрийн байдлаар усаар 25 км, голын эргээр 20 км газарт тус тус самналт хийсэн.  

                                                                       3. Аюулт үзэгдлийн талаар:     

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Асгат багийн Налуу гэдэг газар /Сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км-ийн зайд /E-109°43′00″ N-47°90′00″/ 2016.08.25-ны өдрийн 05:25:52 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар ООГХ-с цахим шуудангаар мэдээлэл ирүүлсэн. Тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга М-тэй холбогдож газар хөдлөлт болсон бүс нутагт чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй гэж мэдээлсэн.

                                                                        4. Объектын гал түймэр:

Орон нутагт гал түймрийн 2 дуудлагатай байлаа.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор тосгонд баригдаж байгаа сургуулийн хашаанд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.08.24-ний өдрийн 14:17 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Нийслэлийн Налайх дүүргийн 7 дугаар хороо, Бадралын 6 дугаар гудамжийн 20 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.08.24-ний өдрийн 18:29 цагт хүлээн авч  дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 28 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 23 дугаар гудамжийн 27 тоотод нийтийн байр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.08.24-ний өдрийн 19:57 цагт  тус тус хүлээн авч тус  дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.

                                                        5. Техникийн холбогдолтлой ослын талаар:        

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн “Хавиргын бэл” гэдэг газар /аймгийн төвөөс  баруун зүгт 70 км/-т улсын дугаартай “Приус-20” загварын автомашин замын хажууруу унасан тухай дуудлагыг 2016.08.24-ний өдрийн 18:40 цагт хүлээн авч тус  аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх салбарын 3 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн О /34 настай, эмэгтэй/ биеийн байдал хүндэвтэр, Э /62 настай, эмэгтэй/, О /32 настай, эмэгтэй/, О /25 настай, эмэгтэй/, З /9 настай, эрэгтэй/, С /5 настай, эрэгтэй/, З /4 настай, эрэгтэй/ нар хөнгөн гэмтэлтэй байсныг аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн.

     ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top