Эрэн хайх, авран туслах албадын хамтарсан сургуулилт болж байна

DSC_6403.jpg

Монгол Улс, ОХУ-ын эрэн хайх, авран туслах албадын 4 дэх удаагийн хамтарсан сургуулилт-SAREX-2016 Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэр Элсэн тасархайд өчигдөр эхэллээ.

Иргэний агаарын  хөлгийн осол, сүйрлийн үед аюулд нэрвэгдсэн хүмүүст шуурхай тусламж үзүүлэх чиглэлээр хөрш зэргэлдээ орнуудтай эрэн хайх, авран туслах албадын хамтын ажиллагааг бий болгох үүднээс манай улс ОХУ-тай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулж, хамтарсан сургуулилтыг 4 дэх удаагаа хийж байгаа юм. Анхны хамтарсан сургуулилтыг 2010 онд ОХУ-д хийснээс хойш талууд 2 жил тутамд ээлжлэн зохион байгуулж байгаа бөгөөд манай улс анх 2012 онд Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны нутаг дэвсгэрт хамтарсан сургуулилтыг амжилттай хийжээ.

DSC_6561

Энэ удаагийн сургуулилтад Онцгой байдлын албанаас Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Г.Ариунбуян, ОБЕГ-ын ГШУГ-ын дарга, хурандаа Б.Ууганбаяр тэргүүтэй 26 албан хаагч, 8 нэгж техниктэйгээр оролцож байгаа юм.

DSC_6402

Түүнчлэн ЗТХЯ, ЭМЯ, ИНЕГ, НТОЗШША, ЦЕГ, ЗХЖШ, ХХЕГ, ГИХГ, ГЕГ, МХЕГ, ТЕГ зэрэг байгууллагын нийт 104 хүн Монголын талаас тус сургуулилтад оролцож байгаа бол хойд хөршийн талаас ОХУ-ын ХАТА-ийн орлогч дарга А.В.Ведерников тэргүүтэй Ми-8 агаарын хөлөг бүхий 22 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож байна.

DSC_6408

Онцгой байдал үүссэн тохиолдолд хэрхэн үр дүнтэй, шуурхай ажиллах боломж бий болгох, байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах чухал ач холбогдолтой энэхүү сургуулилт нь энэ удаа говь, хангай хослосон элсэрхэг газар зохион байгуулагдаж байгаа нь нисэхийн эрэн хайх, авран туслах үйл ажиллагаанд дахин нэг шинэ сорилт, шинэ дадлага, туршлагыг бий болгож, байгаль орчны ямар ч нөхцөл байдалд тохируулан шуурхай, оновчтой шийдвэр гаргаж сурахад амжилттай дадлага, сургуулилт болох юм.

scroll to top