1. Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт:Өвөрхангай, Өмнөговь, Орхон аймгийн зарим газраар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, зүүн болон говийн аймгуудын нутгаар баруун хойноос 5-10 м/с. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 15-20 градус, Алтайн өвөр говиор 27-32 градус, говь талын нутгаар 23-28 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с. 21-23 градус дулаан байна.
Төлөв байдал: 28-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 29-нд баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр, 30-нд төв, зүүн, говийн аймгуудын зарим газраар түр зуурын бороо, 31-нд төв болон зүүн аймгуудын нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 28, 29-нд зарим газраар, 30,31-нд говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. 30-нд нутгийн хойд хэсгээр, 31-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.
2. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Уснаас эрэн хайх: Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Завхан гол багийн Завхан голд иргэн М /47 настай, эрэгтэй/ усанд осолдсон тухай дуудлагыг 2016.08.18-ны өдрийн 20:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 автомашин, Ховд аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 автомашин, Ховд аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 11 иргэн, 2 автомашин, нийт 24 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 2016.08.26-ны өдрийн 12:20 цагт анх осолдсон газраасаа 600 метр “Хашаатын чуулган” гэдэг газраас цогцсыг олж Цагдаагийн байгууллагад;
Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Аргалант багийн нутаг “Баавгай” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 35 км/ зайтай “Харгуйн гол”-ын Хөх эрэг гэдэг газар малдаа явсан хүн усанд осолдсон тухай дуудлагыг 2016.08.25-ны өдөр 21:00 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын 2 албан хаагч, 1 автомашин, Цагдаагийн байгууллагаас 6 албан хаагч, орон нутгийн 5 иргэн, 1 автомашин, нийт 13 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 2016.08.26-ны өдрийн 01:00-03:20 цагт иргэн Г /35 эмэгтэй/, хүү Б/16 настай, эрэгтэй/-н цогцсыг тогтоол уснаас олж Цагдаагийн байгуулагт тус тус шилжүүлэн өгсөн.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 хороо, “Шарга морьт”-ын зуслангийн задгайд оршин суух иргэн С /35 настай, эмэгтэй/ хөгжлийн бэрхшээлтэй, 2016.08.25-ны өдрийн 15:00 цагт гэрээсээ гараад мод руу ороод сураггүй болсон тухай дуудлагыг 2016.08.26-ны өдрийн 12:30 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлыг газрын Аврах ангийн 6 албан хаагч, 1 автомашин, Цагдаагийн байгууллагаас 5 албан хаагч, 1 автомашин, ар гэрийн 20 иргэн нийт 31 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн эцэсээс 2016.08.26-ны өдрийн 22:10 цагт тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн албан хаагч нар олсон тул эрлийн ажиллагааг зогсоосон.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР