Шатахуун түгээх станцын ажилчдыг гал унтраах сургалтад хамрууллаа

DSC_0059.jpg

Монгол Улсын Шадар сайдын баталсан удирдамжийн дагуу Ховд аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн бие бүрэлдэхүүн Тэс петролиум шатахуун түгээх станцын обьектод  гал түймэр унтраах тархалтын сургуулийг зохион байгуулсан байна.

DSC_0043

Газрын тос олборлодог, газрын тосны бүтээгдэхүүн хадгалдаг, борлуулдаг байгууллагуудын галын аюулгүй байдлыг хангуулах, ажилтан, албан хаагчдыг сургаж дадлагажуулах зорилготой тус сургалтад Тэс петролиум шатахуун түгээх станцын 11 ажилтан, албан хаагчид оролцжээ.

DSC_0041

Сургуульд оролцогчид гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх танхимын сургалтанд хамрагдаж, гал түймэр унтраах дадлага сургуулийг хийсэн байна.

DSC_0036

scroll to top