Монгол Улсын Шадар сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Л.Саянаа

Saynaa

Боловсрол:

1989 онд Улаанбаатар хотын Зөвлөлтийн 3-р дунд сургуулийг дүүргэсэн.

1992 онд ЗХУ-ын Рыбинск хотын Хэвлэлийн техникумыг хэвлэлийн тоног төхөөрөмжийн техник-механик мэргэжлээр,

1996 онд МУИС-ийн Олон Улсын Харилцааны Дээд сургуулийг Америк, Их Британий Нэгдсэн Вант улс судлалаар Бакалавр зэрэгтэйгээр,

2000 онд АНУ-ын Вашингтон ДС хотын Жорж Вашингтон Их сургуулийг Олон улсын харилцааны Магистр зэрэгтэйгээр тус тус төгссөн.

2012 оноос хойш Япон Улсын Токиогийн Их сургуульд Олон улсын харилцааны Докторын хөтөлбөрт суралцаж байгаа

Ажилласан байдал:

  • 1996-1997 онд Монгол Улсын Их Хурлын гишүүний туслах
  • 1997-2000 онд  АНУ-ын Вашингтон ДС хотын Жорж Вашингтон Их сургуульд судлаач
  • 1999-2000  онд АНУ-ын Худалдааны Танхимын Олон улсын харилцааны газарт захиргааны ажилтан
  • 2000-2001 онд АНУ-ын Нью Йорк хотноо Делойтт Консалтинг ХХК-д судалгааны багийн ажилтан
  • 2001-2002 онд Монгол Улсын Гадаад хэргийн яамны Олон талт хамтын ажиллагааны газрын атташе
  • 2005-006 онд Монгол Улсын Үйлдвэр, Худалдааны яам, НҮБХХ-ийн хамтран хэрэгжүүлсэн “Монголд Үйлдвэрлэл Хөгжүүлье” төслийн үндэсний менежер
  • 2006-2008 онд Монгол-Энэтхэгийн хамтарсан мэдээллийн технологийн APTECH Worldwide Mongolia, ARENA Multimedia Mongolia сургалтын төвийн захирал, Ай-Ти-И-Эм ХХК-ийн гүйцэтгэх захирал
  • 2007-2012 онд Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн Нийгэм-эдийн засгийн редакцид “Face2Face” Англи хэл дээрхи нэвтрүүлгийн хөтлөгч
  • 2008 оноос БНСУ-ын Инчен хот дахи НҮБ-ын Хөгжлийн төлөөх мэдээллийн технологийн Ази, Номхон далайн бүс нутгийн сургалтын төвийн сургагч багш
  • 2009-2012 онд  Интек ХХК-ийн дэд захирал
  • 2009-2012 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын гадаад бодлогын зөвлөх
  • 2014 оноос хойш “Ази, Номхон далайн бүс нутгийн түншлэл” бодлогын судалгааны төвийн тэргүүн
  • 2014-2015  онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх
  • 2015 оноос хойш Тайланд Улсын Бангкок хот дахи НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Ази, Номхон далайн бүс нутгийн хэлтсийн “Сендайн үйл ажиллагааны цар хүрээ баримт бичгийг Ази бүсэд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулах” ажлын хэсгийн гишүүн
  • 2016 оноос хойш Швейцарь Улсын Женева хот дах НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын “Гамшгийн эрсдэлийн бууруулахад хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх төсөл”-ийн зөвлөх
  • 2016 оноос БНСУ-ын Инчен хот дах НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Хойд Ази ба Дэлхийн боловсрол, сургалтын хүрээлэнгийн  “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны цар хүрээ хөтөлбөрийг үндэсний ба орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлэх нь” сургалтын сургагч багш
  • 2016 оноос Монгол Улсын Шадар сайдын онцгой байдлын асуудал эрхэлсэн зөвлөх
  • 2017 оны 11 дүгээр сараас эхлэн Монгол Улсын Шадар сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны даргаар ажиллаж байна.
scroll to top