Албан хаагч бүр мөнгөн хуримтлалтай болжээ

images-6.jpg

Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын албан хаагч бүр мөнгөн хуримтлалтай болох зорилго тавьжээ. Энэхүү зорилгоо хэрэгжүүлэхийн тулд Онцгой байдлын газар нь “Хаан” болон “Төрийн банк”-тай хамтран ажиллах гэрээ байгуулсанаар 2011 оноос эхлэн албан хаагч тус бүр хугацаатай хадгаламж нээлгэн, зургаа дахь жилдээ хуримтлал үүсгээд явж байгаа юм байна. Хувьдаа мөнгөн хуримтлалтай болох, цаашлаад үр хүүхдүүдийнхээ ирээдүйд хөрөнгө оруулах зорилгоор үүсгэсэн хадгаламжийн хугацааг жил бүр албан хаагчийн зөвшөөрөлтэйгөөр сунгадаг аж.

Анх хадгаламжаа дээрх хоёр банкинд тус бүр 20.000 төгрөгийн босготойгоор нээлгэж байсан бол эдүгээ зарим албан хаагчид гэрээнд өөрчлөлт оруулж, 100 мянга хүртэлх төгрөгөөр сар бүр хадгаламжаа баяжуулдаг болсон байна.

Одоогийн байдлаар албан хаагч тус бүрийн хоёр банкин дахь нийт хуримлал 3.5-5 сая төгрөг болоод байгаа бөгөөд 2016 оны эхний хагас жилийн байдлаар Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид багцаараа нийт 200 гаруй сая төгрөгийн хадгаламжтай болоод байгаа гэнэ.

scroll to top