Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх: Онцгой байдлын алба бол ард түмний хайр, итгэл, сэтгэл дээр тогтсон алба

DSC_8145.jpg

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газарт ажиллалаа. Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Шуурхай удирдлага зарлан мэдээлэх төвийн үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалттай танилцаж, зарлан мэдээлэх систем, гамшгаас урьдчилан сэргийлэх, мэдээлэл түгээх сүлжээ, техник, технологийн  талаар нэг бүрчлэн асууж, тодруулж байлаа.

DSC_8230

Мөн энэ онд шинээр байгуулагдсан Онцгой байдлын албаны музейд зочилж, музейн үйл ажиллагаатай танилцан тус албаны үүсэл, хөгжлийг харуулсан түүхэн ховор, үнэт үзмэрүүдийг үзэж сонирхлоо.

Үүний дараа Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн хүрээний анги байгууллагын удирдлага, албан хаагчидтай уулзсан юм.

DSC_8255

Тэрээр, албан хаагчидтай уулзах үеэр, Миний бие 2004 онд анх Монгол Улсын Шадар сайдаар томилогдон ажиллаж байлаа. Миний амьдралын хамгийн дурсгалтай, сайхан мөчүүдийн маань нэг бол энэ албаны анхны сайдаар ажиллаж байсан үе маань юм. Үүнээс хойш 10 гаруй жил өнгөрсөн байна. Эргэн дурсахад сайхан байна. Энэ хугацаанд гурав дах удаагаа Онцгой байдлын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайдаар томилогдон та бүхэнтэй дахин уулзаж, хамтран ажиллаж байгаадаа баяртай байна. Монгол Улсын Шадар сайдын хувьд ч, хувь иргэний хувьд ч Та бүхнээр, Онцгой байдлын албаараа үргэлж бахархаж явдаг. Бид нэг гэр бүлийнхэн. Миний сэтгэл зүрх Онцгой байдлын албатай үргэлж холбоотой байдаг.

DSC_8303

Юу хийж байгаа, яаж ажиллаж байгаа нь ард түмний нүдэн дээр тод харагдаж байдаг алба бол Онцгой байдлын алба. Онцгой байдлын алба бол ард түмний хайр, итгэл, сэтгэл дээр тогтсон алба. Ард түмэн Онцгой байдлын албаны зоригт хөвгүүдэд хайртай болсон. Та бүхэн улс эх орныхоо аюулгүй байдал, ард  иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг авран хамгаалах буянтай үйлсийг ажил үйлс, итгэл, зүтгэлээрээ, амь насаараа  тангараглан харуулсан учраас ард түмэн Та бүхэнд хайртай байгаа юм.

DSC_8324

2004 онд Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдаар ажиллахдаа дөрвөн хуульд өөрчлөлт оруулж, 67 удаагийн Засгийн газрын тогтоол гаргуулан Онцгой байдлын албаны хууль эрх зүйн орчинг бүрдүүлэхэд анхааран ажиллаж байлаа. Онцгой байдлын алба үүсэн байгуулагдсан энэ хугацаанд тус салбарыг хариуцан ажиллаж байсан үе, үеийн сайд, дарга нар тус албыг бэхжүүлэх, чадавхийг сайжруулахад хүчин чармайлт гаргаж ажилласаар ирснийг дурдах хэрэгтэй.

Улс эх орны нийгэм, эдийн засаг хүнд байгаа хэдий ч Онцгой байдлын албатай холбоотой  төсөв, зардал хасагдаагүй. Энэ бол Онцгой байдлын албыг Монгол Улсын төр, засаг, олон түмэн үнэлдэг, хайрладаг болсон томоохон илрэл юм” гэж онцлон тэмдэглээд нийт бие бүрэлдэхүүнд ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөлөө.

scroll to top