Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

                                                      1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Говьсүмбэр, Дорнод, Сэлэнгэ аймагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: :  Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Говийн аймгуудын зүүн хэсгээр, зүүн аймгуудын зарим газраар бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст зүүнээс, бусад нутгаар баруунаас 5-10 м/с. Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 15-20 градус, Алтайн өвөр говиор 26-31 градус, Их нууруудын хотгор болон говийн аймгуудын өмнөд хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна

Улаанбаатар хотодҮүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүнээс 5-10 м/с. 19-21 градус дулаан байна.

Төлөв байдал: 14-нд нутгийн зүүн хэсгээр, 15-16-нд нутгийн хойд хэсгээр, 17-нд нутгийн зүүн хагаст  бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 14-15-нд ихэнх нутгаар, 16-17-нд говь талын нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. 14-15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус дулаан, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.16-нд нутгийн хойд хэсгээр,  17-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

                                                      2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

 

    2.1 Уснаас эрэн хайх:

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Билүү багийн нутагт Ховд голын эрэг дээр иргэн Ж /14 настай, эрэгтэй/, Ж /14 настай, эрэгтэй/ нар юм угааж байгаад усанд живсэн гэсэн дуудлагыг 2016.09.11-ний өдрийн 17:42 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 5 албан хаагч, 1 автомашин, Цагдаагийн 3 албан хаагч, 1 автомашин, мэргэжлийн ангийн 45 хүн, 8 автомашин, орон нутгаас 35 иргэн, 3 автомашин, нийт 88 хүн, 13 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж харагдах орчин хязгаарлагдсан тул 2016.09.13-ны өдрийн 08:00 цагаас үргэлжлүүлж байна

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гүүрэн дээрээс хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 2016.09.13-ны өдрийн 02:34 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 5 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж иргэн Д /20 настай, эрэгтэй/ гүүрэн дээрээс үсэрч туул голд унасан байсныг гаргаж анхны тусламж үзүүлэн Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

       .

   2.2 Ус, цас, шаварт саатсан:

Баянхонгор аймгийн Галуут сумын Хайрхан багийн “Агьт” гэдэг газар /сумын төвөөс 35 км аймгийн төвөөс 135 км-т/ Улсын дугаартай “Ланд Крузер-80” загварын автомашин шаварт суучаад гарж чадахгүй 2 хонож  байна гэсэн дуудлагыг 2016.09.11-ны өдрийн 17:42 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 3 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж;

Завхан аймгийн Баянтэс сумын Жавхлант багийн нутаг Сүмийн булан, Марат уулын харалдаа Тэсийн голд Улсын дугаартай “Истана” загварын автомашин усанд суусан гэсэн дуудлагыг 2016.09.12-ний өдрийн 20:13 цагт хүлээн авч.Тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, тус тус татан гаргасан.        .

                                                                          3.Газар хөдлөлт:

      Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын төвөөс хойд зүгт 26 км-т 2016.09.12-ны өдрийн 18:37 цагт /У-100009/00//, Ө-50035/00/// 3.7 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн.

                                                  4.Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: 

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Аргалант багийн “Шувуут” гэдэг газар малчин Б хотонд 2016.07.26-ны өдөр 60 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлэхэд 2016.07.28-ны өдрийн 121 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь тус тогтоогдсон.  Тус сумын Засаг даргын 2016.07.28-ны өдрийн А/62 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон хугацаанд нэмж өвчлөл гараагүй учир 2016.09.12-ны өдрийн А/69 дүгээр захирамжаар цуцалсан.

                                                       ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top