1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Бусад хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын хойд хэсэг, төвийн аймгуудын баруун хэсэг, зүүн аймгуудын зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун болон зүүн аймгуудын нутгаар хойноос, бусад нутгаар зүүн хойноос 6-11 м/с, зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар сэрүүсч 9-14 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 23-28 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүнээс 7-12 м/с. 17-19 градус дулаан байна.
Төлөв байдал: 16-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун, зүүн аймгуудын хойд хэсгээр, 17-нд нутгийн зүүн хагаст, 18-нд зүүн аймгуудын нутгаар, 19-нд нутгийн төв хэсгээр бороо, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар нойтон цас орно. Салхи 16-17-нд говь талын нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. 16-нд нутгийн хойд хэсгээр, 17-нд нутгийн зүүн хагаст, 18-нд зүүн зүгийн нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 9-14 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна.
2.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Уснаас эрэн хайх: Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Билүү багийн нутагт Ховд голын эрэг дээр иргэн Ж /14 настай, эрэгтэй/, Ж /14 настай, эрэгтэй/ нар юм угааж байгаад усанд живсэн гэсэн дуудлагыг 2016.09.11-ний өдрийн 17:42 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 5 албан хаагч, 1 автомашин, Цагдаагийн 3 албан хаагч, 1 автомашин, мэргэжлийн ангийн 45 хүн, 8 автомашин, орон нутгаас 35 иргэн, 3 автомашин, нийт 88 хүн, 13 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж иргэн Ж /14 настай, эрэгтэй/-н цогцсыг “Мөхөөгийн тохой” гэдэг газраас олж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгч, үлдсэн хүүхдийн эрлийг үргэлжлүүлж байна.
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Уран дөш багийн “Гахайн давааны дээд булан” гэдэг газар Дэлгэрмөрөн голын усанд иргэн Н /16 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 2016.09.13-ны өдрийн 18:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашин, 1 завьтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2016.09.14-ний өдрийн байдлаар 25 км усаар хайж, 6 удаа шумбалт хийсэн.
Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Баянгол багийн “Гурван-Улиасны бооржийн гарам” гэдэг газар Ховд голын усанд иргэн Б /29 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 2016.09.13-ны өдрийн 16:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашин, 1 завьтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2016.09.14-ний өдрийн 15:45 цагт “Шар-Арал” гэдэг газраас цогцсыг олж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багийн “Шаварт” гэдэг газар /сумын төвөөс баруун хойш 5 км/-т иргэн Ө /10 настай, эрэгтэй/ гадаа тоглож байгаад сураггүй болсон байна гэсэн дуудлагыг 2016.09.15-ны өдрийн 00:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сумын Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, Аврах 45 дугаар ангийн 7 албан хаагч, 1 автомашин, Цагдаагийн 3 албан хаагч, 1 автомашин, нийт 10 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр Орхон гол болон хуурай газраар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
3. Газар хөдлөлт:
Говь-Алтай аймгийн Тонхил сумын төвөөс зүүн урд зүгт 21 км-т /У.46014/00// Ө.94002/00/// 2016.09.14-ний өдрийн 18:32:16 цагт 4.9 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Сумын Засаг дарга Б.Цэдэнбалаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгээгүй, хохирол учраагүй байлаа.
4.Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 1 дуудлагатай байлаа.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Төмөр замын ажилчдын байрны гадаа хураалттай мод шатаж байна гэсэн дуудлагыг 2016.09.14-ний өдрийн 04:21 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 7 албан хаагч ажиллаж унтраасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР