Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Элчин сайдын яам, Аляскийн үндэсний гвард, Номхон далайн тусгай ажиллагааны командтай хамтран зохион байгуулж байгаа Гамшгийн удирдлага сургалт, дадлага сургууль өнөөдөр Хууль сахиулах их сургууль дээр эхэллээ.
Хууль сахиулах их сургуулийн дэргэдэх онцгой байдал, хил, цагдаа, шүүхийн шийдвэрийн сургуулийн албан хаагчдын гамшгийн удирдлагын чадварыг дээшлүүлэх, гамшгийн үед ажиллах харилцан хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах зорилготой уг сургалт, дадлага сургуульд АНУ-аас гамшгийн удирдлагаар мэргэшсэн багш, мэргэжлийн аврагчид багтсан 20 гаруй оролцогчтой баг ирсэн бөгөөд хамтран сургалт, дадлага явуулж байгаагаараа онцлог юм.
“Гамшгийн удирдлага” сургалт, дадлага сургуульд нийт 70 гаруй оролцогч хамрагдаж байна.
Гамшгийн хор уршгийг арилгах, харилцан туршлага солилцох чиглэлээр зохион байгуулах АНУ, Монгол аврагчдын хамтарсан дадлага сургуулийг ирэх сарын 22, 23-нд ОБЕГ-ын Аврах тусгай ангид зохион байгуулна.