Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Говьсүмбэр аймагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын баруун хэсгээр, төвийн аймгуудын хойд хэсгээр, говь, зүүн аймгуудын зарим газраар бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас 7-12 м/с. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 14-19 градус, Алтайн өвөр говиор 24-29 градус, говийн аймгуудын нутгаар 21-26 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

Улаанбаатар хотод үүлшинэ. Бороо орохгүй, салхи баруунаас 6-11 м/с, 20-22 градус дулаан байна.

Төлөв байдал: 21, 23-нд баруун аймгуудын хойд хэсгээр, төвийн аймгуудын зарим газраар, 22-нд баруун аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд нутгийн баруун хагаст бороо, хугацааны эцсээр хур тунадас, Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно. Салхи 22-нд Алтайн уулсаар, 23, 24-нд ихэнх нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 11-16 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна. 23-нд нутгийн хойд хэсгээр, 24-нд нутгийн баруун хагаст хүйтэрнэ.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уснаас эрэн хайх: Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Билүү багийн “Хөх толгой” гэдэг газар Ховд голд  /Аймгийн төвөөс баруун хойд зүгт 50 км-т/ загас агнаж байсан иргэн Р.Айбек /25 настай эрэгтэй/  осолдсон тухай дуудлагыг 2016.09.18-ны өдрийн 19:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах бүлгийн 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2016.09.19-ний өдрийн 07:40 цагт тус сумын Хар толгой багийн “Хар толгой” гэдэг газраас цогцсыг олж уснаас гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

3.Объектын гал түймэр:

Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны “Алтай”-н 7 дугаар гудамжийн 15 тоотод  Ч-н 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.09.19-ний өдрийн 17:20 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны “Зүүнбаян цагаан”-ы 35 дугаар гудамжийн 5 тоотод иргэн Д-н хашаанд өнжмөл өвс шатсны улмаас хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2016.09.19-ны өдрийн 19:08 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр;

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Удирдлагын академын урд талд иргэн Д-н эзэмшлийн суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.09.20-ны өдрийн 01:40 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 14 дүгээр ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр;

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 3 дугаар багийн “Ямаахүрэнгийн” 3 дугаар гудамжийн 15 тоотод иргэн З-н 5 хнатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.09.19-ний өдрийн 11:47 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 44 дүгээр ангийн 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж тус тус унтраасан.

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top