Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Говьсүмбэр аймагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун зүгийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар үүлэрхэг. Төв болон говийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын баруун хэсгээр бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж 6-11 м/с. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 12-17 градус, Алтайн өвөр говиор 24-29 градус, говийн аймгуудын нутгаар 19-24 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

 Улаанбаатар хотод үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 6-11 м/с. 17-19 градус дулаан байна.

Төлөв байдал: 22-нд баруун аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд баруун аймгуудын хойд хэсгээр, төвийн аймгуудын зарим газраар, 24-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын баруун, зүүн аймгуудын хойд хэсгээр, 25-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар бороо, хугацааны эцсээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 22-нд Алтайн уулсаар, 23, 24-нд ихэнх нутгаар, 25-нд нутгийн өмнөд хэсгээр 14-16 м/с хүрч ширүүснэ. 23-наас нутгийн хойд хэсгээр хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтэнээс 3 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 9-14 градус дулаан байна.

 

2.Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: 

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Ишгэн толгой багийн “Эргэл” гэдэг газар малчин Д.Буянтын суурьт 2016.09.13-ны өдөр 4 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлэхэд 2016.09.16-ны өдрийн 635 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь тогтоогдсон.

 

3.Объектын гал түймэр:

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт Өлгий-Ховд чиглэлийн зорчих хэсгийн төв зам дээр иргэн Ж-н эзэмшлийн 86-84 БӨТ улсын дугаартай “САМС” загварын 680 боодол өвс ачсан автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.09.20-ны өдрийн 15:39 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч;

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Минжхангай багийн Дуушийн  гудамжинд иргэн З-н эзэмшлийн 26-65 СЭА улсын дугаартай ЗИЛ-131 загварын задгай өвс ачсан автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.09.20-ны өдрийн 15:51 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 19 дүгээр ангийн 6 албан хаагч;

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны Рашаантын 16 дугаар гудамжийн 46 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.09.20-ны өдрийн 22:36 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч;

Нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хорооны “Түндэмүн” сауны хашаанд чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 2016.09.20-ны өдрийн 23:03 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 6 албан хаагч;

Төв аймгийн Зуунмод сумаас 14 км зайд Улаанбаатар орох чиглэлд Түргэний голын автозамд иргэн А-н 15-32 УНЭ улсын дугаартай “Tоёота стима” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.09.21-ний өдрийн 02:10 цагт /02:20 цагт/ хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 24 дүгээр ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж тус тус унтраасан.

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top