Нэг. Гал түймрийн нөхцөл байдал
2014 он гарсаар улсын хэмжээнд объектын гал түймэр нийт 887 удаа гарч, 3,2 тэрбум төгрөгийн хохирол учирч, 19 хүн нас барж, 9 хүн түлэгдэж гэмтэн 536 гэр, орон сууц, 64 барилга байгууламж шатсан байна. Дээрх гал түймрийн аюулаас аврагч-гал сөнөөгчид 255 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 4,5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.
Гарсан гал түймрийг өмчийн хэлбэрээр ангилж үзвэл төрийн өмчид нийт гал түймрийн 18,8 хувь буюу 167 гал түймэр, аж ахуйн нэгжийн өмчид 7,1 хувь буюу 63 гал түймэр, хувийн өмчид 73,7 хувь буюу 654 гал түймэр, хамтын болон гадаад улсын өмчид 0,3 хувь буюу 3 гал түймэр гарчээ.
Нийслэл хотод нийт 646 удаагийн гал түймэр гарч, 1,4 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 241 удаагийн гал түймэр гарч, 1,8 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирсан байна.
Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 18,1 хувиар өсч, учирсан хохирлын хэмжээ 18,1 хувиар буурсан байна.
2 дугаар сард гарсан объектын түймрийн нөхцөл байдал:
Энэ сард улсын хэмжээнд 366 удаагийн объектын гал түймэр гарч, 1,7 тэрбум төгрөгийн хохирол учирч, гал түймэрт өртөн 11 хүн нас барж, 8 хүн түлэгдэж гэмтсэн байна.
Гал түймрийн аюулаас 35 хүний амь бие, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 1,8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгө, 354 толгой малыг авран хамгааллаа.
Хоёр. Урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын талаар
Энэ хугацаанд 1983 байгууллага, аж ахуйн нэгж, 26855 айл өрхөд галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалт хийж, гал түймрийн хэрэг зөрчилд хүргэж болзошгүй 14957 зөрчил дутагдал илрүүлэн, 3899 зөрчлийг үзлэг шалгалтын явцад арилгуулан бусад зөрчлийг арилгуулахаар 780 заавал биелүүлэх албан шаардлага, 411 мэдэгдэл, 71 танилцуулга, 55 дүгнэлт бичиж, гал түймэр гарч болзошгүй 21 объектын үйл ажиллагааг хэсэгчлэн буюу түр хугацаагаар зогсоож, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтан, иргэдийг 10,9 сая төгрөгөөр торгож, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт 139 удаа, дадлага 126 удаа зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр 418 удаа сэрэмжлүүлэг явуулсан байна.
Галын аюулаас урьдчилан сэргийлэх ажлын үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад зөрчил дутагдлыг арилгуулахаар бичсэн заавал биелүүлэх албан шаардлага 18,9 хувь, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчиж, захиргааны арга хэмжээ авагдсан байдал 48,9 хувь, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт 24,1 хувь, дадлага 15,6 хувь, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сэрэмжлүүлсэн байдал 2 дахин тус тус өсч,галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтанд хамрагдсан айл өрхийн тоо 20,6 хувь, объектын тоо 1,7 хувь, гал түймэр гарч болзошгүй зөрчлийг илрүүлсэн байдал 20,9 хувь, зөрчлийг арилгуулсан байдал 4,8 хувь, мэдэгдэл 2,8 хувь, зөрчил дутагдлыг арилгуулахаар бичсэн гал түймэр гарч болзошгүй ноцтой зөрчил дутагдалтай аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг хэсэгчлэн зогсоосон байдал 46,2 хувиар тус тус буурсан байна.
Улаанбаатар хотод болон орон нутгийн хэмжээнд шинээр баригдах барилга байгууламжийн 53 зураг төсөлд хяналт хийж баталгаажуулан 3,25сая төгрөгийг Сангийн яамны тэмдэгтийн хураамжийн дансанд оруулсан.
Төв, орон нутгийн хэмжээнд барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээж авах улсын комиссын бүрэлдэхүүнд 52 удаа орж ажилласан.
Гурав. Гал түймэр унтраасан талаар
Улсын хэмжээнд ажиллаж байгаа Аврах, гал унтраах 49 анги 02дугаар сард гал түймрийн 363 дуудлага хүлээн авсàнаас 229 удаагийн дээр гал түймэр унтраах тархалт хийж, 1 тасгийн хүчээр 222 удаа, 2 тасгийн хүчээр 6 удаа, 2-оос дээш тасгийн хүчээр 1 удаа, үүнээс 156 гал түймрийг 30 минутанд, 47 гал түймрийг 30-60 минутанд, 26 гал түймрийг 60-аас дээш минутанд унтрааж, нийт 517,1 тн ус, 380 л хөөс, 7122,7 литр шатахуун зарцуулжээ.
Аврах, гал унтраах ангиудаас тактикийн сургууль 4, салааны тархалтын сургууль 174, өдөр тутмын дасгал сургууль 1423, мэргэжлийн чиглэлээр 500, албаны чиглэлээр 259 удаагийн сургалт зохион байгуулж, давхардсан тоогоор нийт 26187 хүнийг хамруулсан байна. 133 гал унтраах шуурхай төлөвлөгөө, 132 шуурхай картад баяжилт хийн тодотгож бие бялдрын шалгуур үзүүлэлтээр авсан нормчлолоор давхардсан тоогоор онц 495, сайн 620, дунд 431, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрмээр онц 452, сайн 675, дунд 479, хорт хий утаанаас хамгаалах албаны дүрмээр онц 416, сайн 642, дунд 524, гал унтраах дүрмээр онц 463, сайн 674, дунд 460 гэсэн дүнтэйгээр тус тус шалгагдсан байна.
ГАЛ ТҮЙМЭРТЭЙ ТЭМЦЭХ ГАЗАР