9 сартай нярай, 84 настай ахмадын амийг аварчээ

9X1A9022.jpg

Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороолол, 4 дүгээр байранд есөн сартай бага насны хүүхэд гэртээ цоожлогдсон, цахилгаан зуух асаалттай байгаа, хаалга онгойлгож өгнө үү гэсэн дуудлага 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн байна.

Дуудлагаар Нийслэлийн Аврах ангийн аврах шуурхай салбарын зургаан албан хаагч ажиллахад А /9 сартай, эм/ бага насны хүүхэд гэртээ цоожлогдсон байсан байна.

Аврагчид хаалгыг нь онгойлгон цахилгаан зуух  асаалттай байсныг аюулгүй болгон охиныг ээжид нь хүлээлгэн өгсөн.

Мөн Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хороонд 84 настай ахмад настан  гэртээ цоожлогдсон, бие муудсан гэх дуудлагаар Нийслэлийн Аврах ангийнхан ажилласан байна.

Аврагчдыг очиход 84 настай эмэгтэйн бие муудсан, орныхоо хажууд хэвтэж байсныг эмнэлгийн анхны тусламж үзүүлжээ.

Иймээс бага насны хүүхэд болон өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүй орхихгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.

scroll to top