Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Дархан-Уул, Булган, Хөвсгөл, Сэлэнгэ, Хэнтий аймагуудын нутгаар  бороо орсон.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын ихэнх болон төвийн аймгуудын баруун, зүүн аймгуудын зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст хойноос, бусад нутгаар баруунаас 5-10 м/с, зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 8-13 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.

Улаанбаатар хотод үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с. 13-15 градус дулаан байна.

Төлөв байдал: 25-нд ихэнх нутгаар, 26-нд нутгийн зүүн хагаст,  27-нд баруун аймгуудын өмнөд, төв болон зүүн аймгуудын хойд хэсгээр, 28-нд зүүн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи 25-нд ихэнх нутгаар, 26-нд говь талын нутгаар, 27, 28-нд зарим газраар 14-16 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 8-13 градус дулаан байна.

2. Эрэн хайх, аврах ажиллагаа

Уснаас эрэн хайх: Баянхонгор аймгийн Өлзийт сумын Байн-Ам багийн “Булганы булан” гэдэг газар /сумаас төвөөс баруун урд зүгт 18 км-т/ Түйн голд иргэн А /69 настай, эрэгтэй/ морьтой гол гатлаж байгаад усанд унасан тухай дуудлагыг 2016.09.23-ны өдрийн 12:43 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 16 дугаар ангийн 3 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2016.09.23-ны өдрийн 17:06 цагт цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Ус, шаварт саатсанНийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын эцэст автомашин үерд автлаа гэсэн дуудлагыг 2016.09.23-ны өдрийн 18:34 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 22-94 УБЦ  улсын дугаартай “Элентра” загварын автомашинд иргэн А /43 настай,эмэгтэй/, О /6 настай,эрэгтэй/ М /14 настай,эмэгтэй/, С/ 10 настай ,эмэгтэй/ нар байсныг  гаргаж аюулгүй газар хүргэсэн.

3. Аюулт үзэгдлийн талаар:

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын төвөөс баруун хойд зүгт 57 км-т  /У.50039/00// Ө.98025/00/// 2016.09.24-ний өдрийн 03:41:16 цагт 3.7 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлснийг аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын БОУ-ын байцаагч М-с тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй байлаа

2.Объектын гал түймэр:

Нийслэлийн Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн 16 дугаар гудамжийн 26 тоотод иргэн Х-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.09.23-ны өдрийн 23:13 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч;

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл багийн “Цемeнт шохой” ХХК-ны баазын гадна байрлах өндөр хүчдэлийн 6000 Вт-ийн өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур багана шатаж байна гэсэн дуудлагыг 2016.09.23-ны өдрийн 19:30 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 61 дүгээр ангийн 5 албан хаагч;

Увс аймгийн Улаангом сумын Найрамдал багийн Найрамдлын хороо 3 дугаар гудамжийн 27 тоотод иргэн Д-н гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.09.24-ний өдрийн 06:10 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 41 дүгээр ангийн 5 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top