Монгол Улсыг төлөөлж илтгэгчээр оролцов

Crw7zeaUIAA1A9Q.jpg

“Ази, Номхон далайн бүс нутгийн хотуудын болон орон нутгийн засаг захиргаадын нэгдсэн холбооны 6 дугаар хуралдаан” Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Гунсам хотноо зохион байгуулагдаж, Монгол Улсыг төлөөлж, ОБЕГ-аас Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн, онцгой байдлын хошууч Д.Базаррагчаа, Нийслэлийн засаг захиргааны байгууллагаас хоёр төлөөлөгч оролцсон.CSSSУг хуралдаан нь 11 салбар хуралдаанд хуваагдан явагдсан ба “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг хот, суурин газрын хөгжлийн тогтвортой байдлыг хангахад чиглүүлэн хэрэгжүүлэх” сэдэвт салбар хуралдааныг НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах Зүүн хойд Азийн газар, Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн боловсрол, сургалтын институт удирдаж, Непал, Монгол, Пакистан, Филиппин улсууд хэлэлцүүлэгт илтгэгчээр оролцов.

Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг орон нутгийн түвшинд хэрэгжүүлэх талаарх бусад оролцогч улсуудын анхааран ажиллаж байна. Тухайлбал, Непал Улс 2015 онд тохиолдсон газар хөдлөлтийн дараа сэргээн босгох их ажил өрнөж байгаа бөгөөд гамшигт тэсвэртэй байдлаар байшин барилгыг сэргээн засварлах, шинээр барих, санхүүгийн чадавхиа дээшлүүлэх, хууль эрх зүйн орчноо сайжруулах, Пакистан Улс хотын хөгжлийн төлөвлөлтөд гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг тусган хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Cs1Филиппин Улсад 2013 онд тохиолдсон Ёолонда хар салхины улмаас тус улс маш их хэмжээний хохирол амссан бөгөөд одоо хүртэл сэргээн босгох үйл ажиллагаа үргэлжилсээр байна. Орон нутгийн засаг захиргаа, олон нийтийн байгууллага, олон нийт, иргэд өөрсдийн оршин суугаа газартаа болзошгүй гамшгийн эрсдэлийг бууруулах талаар бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Crw7zeaUIAA1A9Q

Хуралдааны үеэр Изриаль Улсад байрлах “Гамшиг, онцгой байдлын үед ажиллах орон нутгийн эрх бүхий байгууллага” олон улсын байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Ави Рабиннович НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас боловсруулж буй “Ярианаас үйл ажиллагаанд” зааврын хүрээнд тус газраас 2017 оны 1 дүгээр сард зохион байгуулах олон улсын семинарт Монгол Улсаас нэг төлөөлөгч зардлыг хариуцаж оролцуулах санал тавьж, Монгол, Изриаль улсуудын гамшгаас хамгаалах салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Мөн НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас 2013 оноос хэрэгжүүлж буй “Аюулгүй, гамшгийн даван туулах чадавхтай хотыг бий болгох аян”-д Улаанбаатар хотыг нэгдэн оруулах талаар үргэлжлүүлэн ажиллах шаардлагатай байгаа талаар НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах Зүүн хойд Азийн газар, Дэлхийн боловсрол, сургалтын институтын хөтөлбөрийн ажилтан Анна Кристинтай санал бодлоо хуваалцсан.

DSC03681Цаашид авч хэрэгжүүлэх санал:

  1. Сендай үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх төлөвлөгөөний төслийг Засгийн Газрын “Үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай” 2016 оны 174 дүгээр тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдуулах,
  2. Боловсруулж буй төлөвлөгөөндөө гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр үндэсний болон орон нутгийн түвшинд түншлэлийг хэрхэн хөгжүүлэх талаар тусгах,
  3. “Аюулгүй, гамшгийг даван туулах чадавхтай хотыг бий болгох аян”-д Улаанбаатар хотыг нэгдэн оруулах талаар үргэлжлүүлэн ажиллах. НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах Зүүн хойд Азийн газар, Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн боловсрол, сургалтын институтаас 2016 оны 10 дугаар сард Монгол Улсад зохион байгуулах сургалтын үеэр тус газрын төлөөлөгчийг  Нийслэлийн Засаг даргатай уулзах уулзалтыг зохион байгуулах,
  4. “Гамшиг, онцгой байдлын үед ажиллах орон нутгийн эрх бүхий байгууллага” олон улсын байгууллагаас 2017 оны 1 дүгээр сард тус газраас зохион байгуулах олон улсын семинарт төлөөлөгч оролцуулах, гамшгаас хамгаалах салбарт Изриаль Улстай хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлыг судлах зэрэг болно.

 

 

scroll to top