Өнгөрсөн амралтын өдрүүдэд орсон борооны улмаас хотын баруун чиглэл Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны орчим усанд автаж, иргэдээс 14 удаагийн дуудлага Нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагаар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид шуурхай арга хэмжээ авч усанд автсан 12 иргэний амь насыг авран хамгаалжээ.
Тухайлбал
- 22 дугаар хороо Тахилтын эцэс Канад хаус хорооллын зүүн урд талын жалганд үерийн усанд автомашин урсаж байна гэсэн дуудлагаар ажиллаж автомашинаас 4 иргэнийг гаргаж амь насыг нь аварсан,
- 22 дугаар хороо Тахилтын эцэс гэр, хашаа гэсэн дуудлагаар очиход уг айлын монгол гэр, байшин нь үерийн усанд өртөж 10см орчим лаг шавар, хогонд дарагдсан 50метр орчим банзан хашаань жалганд эвдэрсэн байсныг гарган өгч заавар зөвлөгөө өгсөн.
- Дүүргийн 22 дугаар хороо Тахилтын 1 дүгээр буудал төмөр замын нүхэн гарцын хойд талд автомашинтай хүмүүс машинтайгаа усанд автсан дуудлагаар очиж уг машинд байсан 2 том хүн, 3 хүүхдийг аварч автомашиныг уснаас татаж гаргасан.
- Дүүргийн 22 дугаар хороо 1 дүгээр буудал Төмөр замын нүхэн гарц дотор талд автомашинтай хүмүүс усанд автсан дуудлагаар очиж уг машинд байсан гурван том хүнийг гаргаж аюулгүй болгосон байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын эцэст автомашин үерд автлаа гэсэн дуудлагаар нийслэлийн Аврах ангийн бүлэг ажиллан Elantra загварын автомашинд байсан /43 настай,эм/, /6 настай,эр/ /14 настай,эм/, / 10 настай ,эм/ нар байсныг гаргаж аюулгүй газар хүргэжээ.
Цаг уурын байгууллагаас өгсөн мэдээллээр есдүгээр сарын 25-нд ихэнх нутгаар, 26-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч хүйтрэх тул иргэд аюулгүй байдлаа хангаж, орон нутгийн замд гарахдаа машины бүрэн бүтэн байдлыг шалгаж, хувийн бэлтгэлээ хангахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.