Нийслэлийн иргэд сургалтад хамрагдах боломжтой

DSC_0137.jpg

Нийслэлийн Засаг даргын 2014-2015 оны төсвийн хөрөнгө оруулалтаар “Нийслэлийн иргэдийг Гамшгаас хамгаалах сургалтын төв”-ийг шинээр байгуулан үйл ажиллагааг нь эхлүүлээд байна.

DSC_0118

Тус төв нь гамшгийн аюулаас өөрийгөө болон бусдыг хэрхэн аврах мэдлэгийг иргэд, олон нийтэд олгох бөгөөд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, утаат орчны, гал унтраах сургалт, дадлагын, өндрөөс аврах ажиллагааны, газар хөдлөлтийн тусгай тоноглол бүхий танхим, 3D кино театр, хичээлийн бусад танхим зэрэг нийт 52 өрөө бүхий байгууламжаас бүрдэж байгаа юм.

DSC_0140

DSC_0112

Жилдээ 750 гаруй мянган иргэнд газар хөдлөлтийн гамшгийн зарлан мэдээллийн дохиогоор ажиллах, обьектыг орхин аюулгүй орчинд гарах, өөртөө болон бусдад эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглаж сургах чиглэлээр мэдлэг, дадлага олгох сургалтыг явуулах боломжтой.

DSC_0053

Нийслэлийн Онцгой байдлын газраас тус төвд сургууль, цэцэрлэгийн сурагчдыг сургалтанд хамруулах ажлыг хэрхэн хамтран зохион байгуулах талаар Нийслэлийн Боловсролын газрын удирдлагуудын дунд уулзалт зөвлөгөөн зохион байгуулсан байна. Нийслэлийн зургаан дүүргээс 60 гаруй сургуулийн захирал, эрхлэгч, нийгмийн ажилтнууд хамрагдаж сургалтын төвийн үйл ажиллагаатай танилцан санал бодлоо солилцжээ.

Сургалтад төрийн болон төрийн бус байгууллагууд, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сурагчид хамрагдах боломжтой юм.

DSC_0076

DSC_0083

9X1A9733

9X1A9737

DSC_0144

scroll to top