Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: : Говь-Алтай аймагт цас орсон бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа

Өнөөдөр: Зүүн аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын зарим газраар хур тунадас орно. Салхи  баруун  аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 6-11 градус, говийн бүс нутгаар 16-21 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна

Улаанбаатар хотод : Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж 5-10 м/с. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан байна.

Төлөв байдал: 29-нд баруун болон зүүн аймгуудын зарим газраар, 30-нд төв болон зүүн аймгуудын хойд хэсгээр, 10 дугаар сарын 01-02-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд зарим газраар 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна.  Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

2. Объектын гал түймэр:

Нийслэлийн Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горкийн 12 дугаар гудамжийн 283 тоотод улсын дугаартай микро автобус шатаж байна гэсэн дуудлагыг 06:13 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр;

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 9 дүгээр гудамжийн 362 тоотод иргэн Н гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10:40 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 8 дугаар гудамжийн 310 тоотод иргэн Б амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 10:42 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр;

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар согоотын зусланд иргэн Х байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11:08 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 27 дугаар гудамжийн 586 тоотод иргэн Э гэр шатаж байна гэсэн дуудлагыг 13:01 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 7 дугаар гудамжийн 708 тоотод иргэн Э гэр шатаж байна гэсэн дуудлагыг 15:43 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон баг 53 дугаар гудамжийн 03 тоот хашаанд түлшний амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 18:43 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Зуун модны зуслангийн 2 дугаар гудамжийн 13 тоотод иргэн Д 5 ханатай гэр гэр шатаж байна гэсэн дуудлагыг 23:50 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж тус тус унтраасан.

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top