Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Сэлэнгэ аймагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын баруун хэсэг, зүүн аймгуудын зүүн хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас 6-11 м/с, баруун болон говийн аймгуудын зарим газраар  12-14 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 7-12 градус, говийн бүс нутгаар 15-20 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.

Улаанбаатар хотод : Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас 6-11 м/с. 12-14 градус дулаан байна.

Төлөв байдал: 30-н болон 10 дугаар сарын 02-нд баруун аймгуудын хойд хэсэг, төвийн аймгуудын зарим газраар, 10 дугаар сарын 01-нд нутгийн хойд хэсгээр, 03-нд баруун болон төвийн нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд зарим газраар 14-16 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна. 1-нээс нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ.

2.Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:

Дорнод аймгийн Чойбалсан сумын Хөх нуур багийн “Хөх нуур” гэдэг газар малчин Э-н 7 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлэхэд 2016.09.26-ны өдрийн 837 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь тогтоогдсон. Тус сумын Засаг даргын 2016.09.26-ны өдрийн А/103 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон. 2016.09.28-ны өдрийн байдлаар сэжигтэй 147 хонийг тусгаарлан, 2016.09.29-ний өдрөөс зориудаар устгах ажлыг эхлүүлнэ.

Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн “Баянбулаг” гэдэг газар малчин П-н хотонд 2016.09.24-ний өдөр 41 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлэхэд 2016.09.26-ны өдрийн 837 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь тогтоогдсон. Тус сумын Засаг даргын 2016.09.26-ны өдрийн А/440 дүгээр захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон. 2016.09.28-ны өдрийн байдлаар 7 хонийг зориудаар устгаж, 1125 хонийг вакцинжуулсан.

3. Объектын гал түймэр:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын зуслангийн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.09.28-ны өдрийн 10:55 цагт  хүлээн авч Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарангийн 1 дүгээр гудамжийн 7 тоотод гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.09.28-ны өдрийн 14:48 цагт хүлээн авч Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн 1 дүгээр гудамжийн 23 тоотод гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.09.28-ны өдрийн 21:03 цагт хүлээн авч Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн 6 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн арван байрны 10 дугаар байрны дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.09.29-ний өдрийн 04:46 цагт хүлээн авч Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top