Ажил мэргэжлийн аваргуудаа шалгаруулжээ

1.jpg

Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын 2016 оны “Ажил мэргэжлийн аварга” шалгаруулах тэмцээнийг 09 дүгээр сарын 23, 24-ны өдрүүдэд, амжилттай зохион байгуулсан байна.

Тус тэмцээнд Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17, 23, 33 дугаар ангиуд оролцож аврагч, жолооч нар мэргэжлийн ур чадвараа сорин өрсөлджээ.

3-300x246

Албан хаагчид дадлага, ур чадвар, галын үндсэн албаны автомашинд ус соруулах, автомашины гэмтэл олох /хугацаагаар/ Зил-130/ болон хууль, дүрэм, онолын мэдлэгээрээ уралдсан байна.

Тэмцээний тэргүүн байр: Гал  түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн гал сөнөөгч онцгой байдлын ахлагч Г.Баасанхүү,  дэд байр: Гал  түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн гал сөнөөгч онцгой байдлын ахлах ахлагч Б.Төмөртулга, гуравдугаар  байрт Замын-үүд сум дах Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17-р ангийн гал сөнөөгч онцгой байдлын дэд ахлагч Т.Мягмартөгс нар шалгарчээ.

4-300x263

Ажил мэргэжлийн аварга жолоочоор: Гал  түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн гал сөнөөгч онцгой байдлын ахлагч Д.Батцэрэн, дэд байрт Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн гал сөнөөгч онцгой байдлын ахлах ахлагч Б.Баярцэнгэл, гуравдугаар байрт Замын-үүд сум дах Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн гал сөнөөгч онцгой байдлын дэд ахлагч Д.Буяндэлгэр нарын алба хаагчид амжилттай оролцсон байна.

scroll to top