Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт:Дундговь аймгийн зарим газраар түр зуурын бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа

Өнөөдөр:Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын ихэнх газар, төв, говь, зүүн аймгуудын зарим газраар хур тунадас, цас орно. Салхи баруун болон говийн аймгуудаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 0-5 градус, Алтайн өвөр говь болон Говийн аймгуудын өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

Улаанбаатар хотодҮүлэрхэг. Бага зэргийн хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 6-8 градус дулаан байна.

Төлөв байдал: 5, 6-нд зарим газраар, 7-нд төв, зүүн говийн аймгуудын зарим газраар, 8-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, цас орж, салхи ихэнх хугацаанд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.

 

 2. Эрэн хайх, аврах ажиллагаа
Сураггүй болсон: Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Бүргэтий багийн “Хамрын- Ам” гэдэг газар А /32 настай, эрэгтэй/ 2016.09.23-ны өдөр самар түүж байсан отгоосоо сумын төв орж хүнсээ авч ирнэ гэж яваад сураггүй болсон дуудлагыг 2016.10.02-ны өдрийн 11:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч,1 автомашинтай, орон нутгийн 22 иргэн, 3 автомашин, 4 мотоциклтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2016.10.03-ний өдрийн 23:00 цагт “Хамрын- Ам” гэдэг газраас эсэн мэнд олсон.

Уснаас эрэн хайх: Булган аймгийн Орхон сумын Халиун багийн нутаг “Ханхар Тээл”-ийн гарам гэдэг газар О /14 настай эрэгтэй/ Орхон голыг усанд осолдсон тухай дуудлагыг 2016.10.03-ны өдрийн 12:41 цагт /12:52 цаг/ тус тус хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна

3.Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: 

Дундговь аймгийн Баянжаргалан сумын Энгэр ус багийн “Талын хоолой” гэдэг газарт намаржиж байгаа малчин Э 80 хонь, 18 хурга 2016.10.03-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэг илэрснийг “Хонины цэцэг” өвчин болох тогтоогдож тус сумын Засаг даргын 2016.10.03-ны өдрийн А/44 тоот захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон. 2016.09.30-ны өдрийн байдлаар 80 хонь, 10 хургыг тусгаарласан.

Дундговь аймгийн Баянжаргалан сумын Шилийн гол багийн “Шилийн гашуун” гэдэг газарт намаржиж байгаа малчин Д 10 хонь 2016.09.30-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэг илэрснийг тус сумын малын эмч Д оношилсноор “Хонины цэцэг” өвчин болох нь тогтоогдож тус  сумын Засаг даргын 2016.09.30-ны өдрийн А/43 тоот захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон. 2016.09.30-ны өдрийн байдлаар 10 хонийг тусгаарласан

4.Объектын гал түймэр:

Дорнод аймгийн Баян-Уул сумын Бэрх багийн “Шинэст”-ийн 311 тоотод иргэн Б байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.10.03-ны өдрийн 12:24 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 53 дугаар ангийн 6 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Бөхөн-Уул багт үйл ажиллагаа явуулж буй  иргэн Х Дугуй Засварын газарт гал гарч байна гэсэн дуудлагыг 2016.10. 03-ний өдрийн 15:46 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 53 дугаар ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр;

Нийслэлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 67 дугаар байрны дэргэдэх харуулын байр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.10.03-ний өдрийн 19:20 цагт хүлээн авч, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр;

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын  Дунд сайхан багийн 2-51а тоотод орших иргэн Д овогтой Сайнжаргалын 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.10.03-ний өдрийн 17:56 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын гал унтраах, аврах 21 дүгээр ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр;

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан овоогийн 12 дугаар гудамжны 29 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.10.03-ний өдрийн 18:44 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр:

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 18 дугаар гудамжны 142/А тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.10.04-ний өдрийн 01:03 цагт  тус тус хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top