Нийслэлийн Онцгой байдлын газраас “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагатай хамтран “Өсвөрийн аврагч 2016” тэмцээнийг өнөөдөр зохион байгууллаа.
“Мэдлэгээ бусдадаа түгээцгээе” уриатай зохиогдож буй тэмцээнд нийслэлийн 9 сургуулийн ахлах ангийн сурагчид оролцлоо.
“Өсвөрийн аврагч” тэмцээнийг хоёр үе шаттайгаар зохион байгуулсан бөгөөд эхний шатны тэмцээнд дүүргээсээ шалгарсан 9 баг ийнхүү ур чадвараа сорин өрсөлдлөө.
Тэмцээн: асуулт хариулт, нэрвэгдэгсдийг аврах ажиллагаа, эмнэлгийн анхны тусламж, хүч тамирын дасгал сургуулилтаар аврагчийн бэлтгэл хангах, 100 метрийн буухиа гүйлт төрлүүдээр явагдлаа.
Энэхүү тэмцээний гол зорилго бол сурагчид, өсвөр үеийнхний гамшгаас урьдчилан сэргийлэх, болзошгүй аюулаас өөрийгөө болон бусдыг авран хамгаалах, бусдад туслах мэдлэгийг дээшлүүлэх, аюул, ослын үед бусдад эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэхэд оршиж байгаа юм.
“Өсвөрийн аврагчид 2016” тэмцээний 1-р байранд: Багануур дүүргийн Ерөнхий боловсролын цогцолбор сургууль
2-р байр: Хан-уул дүүргийн Ерөнхий боловсролын 34-р сургууль
3-р байр : Налайх дүүргийн Ерөнхий боловсролын 119-р сургууль