Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Хөвсгөл, Архангай, Булган аймгийн нутгаар хур тунадас, нойтон цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Говийн бүсийн нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын өмнөд, говийн аймгуудын хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, говь талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Алтайн өвөр говиор 13-18 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. 0-2 градус дулаан байна .

Төлөв байдал: 13-14-нд баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр хур тунадас, цас орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, 14-нд баруун аймгуудын нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. 11-нээс ихэнх нутгаар өдөртөө дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уснаас эрэн хайх: Булган аймгийн Орхон сумын Халиун багийн нутаг “Ханхар Тээл”-ийн гарам гэдэг газар иргэн О /14 настай, эрэгтэй/ Орхон голын усанд осолдсон тухай дуудлагыг 2016.10.03-ны өдрийн 12:41 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 автомашин, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 автомашин, ар гэрээс 15 хүн, 3 автомашин, 2 морьтой, нийт 23 хүн, 5 автомашин 2 морьтой эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2016.10.09-ны өдрийн байдлаар Орхон аймгийн Жаргалант сумын “Хангал” өртөө хүртэл 40 км зайг завьтай усаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан.   

Ус, цас, шаварт саатсан: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын “Ноён” 11-р багийн нутаг аймгийн төвөөс урагш 12 км зайтай орших “Ноён уул”-ын өвөрт иргэн Б улсын дугаартай суудлын авто машинтай “Онги гол”-ын усанд шаварт суусан дуудлагыг 2016.10.09-ны өдрийн 19:00 цагт  хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 2 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж шавраас татан гаргасан.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Тал булаг” 1-р багийн нутаг “Чандмань-Овоо” гэдэг газар улсын дугаартай иргэн Э Портер маркийн авто машин цасанд суусан дуудлагыг 2016.10.09-ний өдрийн 21:20 цагт хүлээн авч тус аймгийн Эрдэнэцагаан сумын Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн 2 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж цаснаас татан гаргасан.

3.Объектын гал түймэр:

Нийслэлийн  Баянгол дүүргийн 13 дугаар хороо, Зүүн ард Аюушийн 319 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.10.09-ний өдрийн 08:34 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр;

Дорнод аймгийн Хэрлэн сумын 3-р баг Бат-Уулын 2-10 тоот айлын байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.10.09-ний өдрийн 09:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр;

Нийслэлийн Сонгино-хайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 61 дүгээр гудамжны 45/А тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.10.09-ний өдрийн 10:41 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Нийслэлийн Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Нисэхийн 11/А дугаар гудамжны 12 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.10.09-ний өдрийн  14:52 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Дархан-Уул аймгийн Дархан сум 12-р баг “Хүмүүнлэг” сургуулийн хажуу талын барилгын хашаанд  байрлах мод шатаж байна гэсэн дуудлагыг 2016.10.09-ний өдрийн 14:23 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22-р ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр;

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хотхоны 422 дугаар байрны 1 дүгээр  орцны хогийн суваг шатаж байна гэсэн дуудлагыг 2016.10.09-ний 20:49 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багт Буян 6/2 тоотод иргэн Б 1000 боодол өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2016.10.09-ний өдрийн 01:10 цагт  хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр, нэмэлтээр тус газрын ЭХАС-ын 12 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр, орон нутгаас 10 иргэн галыг унтраахаар ажиллаж байна. авсан.                         

4.Тээврийн хэрэгслийн осол:

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг Өлзийт зөрлөгийн ойролцоо засмал зам дагуу зам тээврийн осол гарч  хүн машиндаа хавчуулагдсан гэсэн дуудлагыг 2016.10.09-ний 02:10 цагт хүлээн авсан.Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх аврах бүлгийн 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж  Соната-7 маркийн улсын дугаартай  автомашин,  приүс 20 улсын дугаартай маркийн автомашинтай мөргөлдөж, приүс-20 маркийн автомашины жолооч  Л нь 40 настай эрэгтэй бэртэж, зорчиж явсан  М нь 32 настай эрэгтэй зорчигч тээврийн хэрэгсэлдээ хавчуулагдсан байдалтай нас барсан байсныг аврах ажиллагаа явуулж цогцосыг гаргасан.               

 ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top