Цомын эзэд болов

DSC_2107.jpg

“Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”-ийг угтан Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газраас нийслэлийн хүрээний Онцгой байдлын анги, байгууллагуудын офицер албан хаагчдын дунд гар бөмбөг, сагсан бөмбөгийн тэмцээнийг өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

DSC_2091

Уг тэмцээнд нийт 11 багийн 130 гаруй тамирчид оролцсоноос гар бөмбөгийн тэмцээнд Онцгой байдлын ерөнхий газрын баг тамирчид алт, Аврах тусгай ангийн баг тамирчид мөнгө, БГД, БЗД, СХД-ийн Онцгой байдлын хэлтсүүдээс бүрдсэн баг тамирчид хүрэл медаль тус тус хүртсэн юм.

DSC_2092

Харин сагсан бөмбөгийн тэмцээнд БГД, БЗД, СХД-ийн Онцгой байдлын хэлтсүүдээс бүрдсэн баг тамирчид алт, Уул уурхайн аврах ангийн баг тамирчид мөнгө, Онцгой байдлын ерөнхий газрын баг тамирчид хүрэл медаль тус тус хүртсэн юм. Тэмцээний нийлбэр оноогоор БГД, БЗД, СХД-ийн Онцгой байдлын хэлтсүүдээс бүрдсэн баг тэргүүлж цомын эзэд болов.

DSC_2105 DSC_2101 DSC_2089 DSC_2074 DSC_2065 DSC_2057 DSC_1865 DSC_1962

scroll to top