Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 1-6 градус, Алтайн өвөр говиор 14-19 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. 5-7 градус дулаан байна.

Төлөв байдал: 14-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын баруун хэсгээр, 15-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 14-нд баруун аймгуудын нутгаар, 15-нд ихэнх нутгаар 16-18 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан байна. 15-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уснаас эрэн хайх: Булган аймгийн Орхон сумын Халиун багийн нутаг “Ханхар Тээл”-ийн гарам гэдэг газар иргэн О /14 настай, эрэгтэй/ Орхон голын усанд осолдсон тухай дуудлагыг 2016.10.03-ны өдрийн 12:41 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 автомашин, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 автомашин, ар гэрээс 15 хүн, 3 автомашин, 2 морьтой, нийт 23 хүн, 5 автомашин 2 морьтой ажиллаж 2016.10.10-ны өдрийн байдлаар осолдсон газраас 30 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан.

                                                                         3.Объектын гал түймэр:

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багт Буян 6/2 тоотод 1000 боодол өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2016.10.09-ний өдрийн 01:10 цагт хүлээн авч Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн 5 албан хаагч, 1 автомашин, нэмэлтээр тус газрын 12 алба хаагч, 1 автомашин, орон нутгаас 10 иргэн, нийт 27 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Нийслэлийн Хан-уул дүүргийн 13 дугаар хороо, Гэсэрийн 5 дугаар гудамжийн 260 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.10.11-ний өдрийн 04:39 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 65 дугаар ангийн 6 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Сэлэнгэ аймгийн Орхон сум Бэлэн далай багийн Шар Хөтөлийн давааны “Гүн гуу” гэдэг газарт /сумын төвөөс хойд зүгт 12 км-т/ өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 2016.10.10-ны өдрийн 14:50 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 61 дүгээр ангийн 9 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Гавшгай багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Гурилын үйлдвэрийн будаа хатаадаг элватор шатаж байна гэсэн дуудлагыг 2016.10.10-ны өдрийн 19:24 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 61 дүгээр ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.                      

4.Тээврийн хэрэгслийн осол:

Тээврийн хэрэгслийн осол: Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн Байгаль орчны уулзварын зүүн талд зам тээврийн осол гарсан байна гэсэн дуудлагыг 2016.10.10-ны 19:42 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, “Ниссан теана” загварын автомашин замын хажуугийн ургаа мод мөргөж иргэн Н /21 настай эмэгтэй /, .У /24 настай, эмэгтэй/ нар хөнгөн гэмтсэн байсныг Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.               

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top