Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с, Алтайн уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор 13-15 м/с хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 6-11 градус, Алтайн өвөр говиор болон говийн нутгийн өмнөд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 12-14 градус дулаан байна.

Төлөв байдал: 14-нд баруун аймгуудын баруун хэсгээр, 15-нд нутгийн хойд хэсгээр, 16-нд зүүн аймгуудын нутгаар хур тунадас, цас орж цасан шуурга шуурна. Салхи 14-нд баруун аймгуудын нутгаар, 15-нд ихэнх нутгаар 14-16 м/с, зарим үед 18-20 м/с, 16,17-нд зарим газраар 12-14 м/с хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан байна. 15-нд нутгийн хойд хэсгээр, 16-нд нутгийн зүүн хагаст хүйтэн байна.

2. Объектын гал түймэр: 

Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн Ажилчны хороо 21 дүгээр гудамжийн 20 тоотод 6 ханатай 2 гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.10.12-ны өдрийн 16:30 цагт хүлээн авч Гал түймэр унтраах, аврах  41 дүгээр ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр;

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 23 дугаар гудамжийн 14 тоотод 7х11 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 16:34 цагт хүлээн авч Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 19 дүгээр гудамжийн 7/Б тоотод 5х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04:24 цагт хүлээн авч Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top