Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг тохиолдуулан ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төв, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгч, эрүүл мэндийн үзлэгт хамруулах, “Жаргалант” уламжлалт, сэргээн засах сувиллын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах өдөрлөгийг зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр “Жаргалант” сэргээн засах сувиллын эмч, ажилтнууд иргэдэд уламжлалт судсаар оношлох үзлэг хийж, эмчилгээний зөвлөгөө өгч, цусан дахь сахарын хэмжээ, захын судасны хүчилтөрөгчийн хэмжээг тодорхойлох, артерын даралт үзэх зэрэг эмчилгээ үйлчилгээг үзүүлсэн байна.
Мөн уламжилт болон хөдөлгөөн заслын эмчилгээ, сувилгааны зөвлөмж, сувиллын танилцуулах материал, олон төрлийн витамин тарааж, хүчилтөрөгчийн коктейлээр үйлчиллээ.