Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Дорнод, Орхон, Хэнтий, Сүхбаатар аймгуудын нутгаар нойтон цас орсон.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно.  Салхи баруунаас 6-11 м/с, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор 14 -16 м/с хүрч шороон  шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон  говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун аас 6-11 м/с. 4-6 градус дулаан байна.

Төлөв байдал: 18-нд баруун болон төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд баруун аймгуудын баруун хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар, 21-нд говь болон зүүн аймгуудын зарим газраар цас орно. Салхи 18, 20-нд зарим газраар, 19-нд Алтайн уулсаар 13-15 м/с хүрч шороон шуурга шуурна. Хугацааны эхээр Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

2. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сураггүй болсон: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг 18 дугаар хороо 37-61 тоотод оршин суугч иргэн Т Дархан-Уул аймгаас Улаанбаатар хотруу явж байгаад Баянгол сум Гонир багийн “Нарийн хөндий” гэдэг газар   /Сэлэнгэ аймгийн Баруунхараа сумаас ойролцоогоор 30 км яваад/  алга болсон гэсэн дуудлагыг 2016.10.15-ны 20:55 цагт хүлээн авч Сэлэнгэ аймгийн онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн 7 албан хаагч, Цагдаагийн 2 албан хаагч, нийт 9 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрлийн ажиллагааг зохион байгуулсан. Иргэн Т 2016.10.16-ны өдрийн 10:45 цагт эсэн мэнд гэртээ ирсэн.

Уснаас эрэн хайх: Булган аймгийн Орхон сумын Халиун багийн нутаг “Ханхар тээл”-ийн гарам гэдэг газар иргэн О /16 настай, эрэгтэй/ Орхон голын усанд осолдсон тухай дуудлагыг 2016.10.03-ны өдрийн 12:41 цагт хүлээн авч Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 2016.10.16-ны өдрийн 07:40 цагт Орхон голын гүүрнээс Хушаат сумын чиглэлд усаар 10 км-т; Орхон аймгийн Онцгой байдлын газрын 3 албан хаагч, 1 завь, 1 техник хэрэгсэлтэйгээр, Булган аймгийн Орхон сумын Халиун багийн “Ханхар тээлийн гарам” гэдэг газраас Сэлэнгэ аймгийн Орхон сум хүртэл 70 км-т эрэн хайх ажиллагааг тус тус зохион байгуулан ажиллаж байна.

3.Ой хээрийн түймэр:

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны Түнхэл багийн “Тайжийн нуруу” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 80 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.10.14-ний өдрийн 14:22 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 17 албан хаагч, 2 автомашин, Цагдаагийн 4 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 24  иргэн, 2 автомашин, нийт 45 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

4. Объектын гал түймэр:

Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо,  10 буудлын зүүн талын авто зам дээр “Ниссан пулсар” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.10.16-ны өдрийн 18:38 цагт хүлээн авч Гал түймэр унтраах, аврах 18 дугаарр ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр;
Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 33 дугаар байрны урд талын автомашины зогсоолын 2 давхар барилгын 2 дугаар давхарт харуулын байр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.10.17-ны өдрийн 01:56 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаарр ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн А /50-60 орчим насны эрэгтэй/ угаартаж нас барсан байсныг Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн зусланд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.10.17-ны өдрийн 04:07 цагт хүлээн авч Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;
Булган аймгийн Бугат сумын Хан жаргалант багийн “Цагаан нуга” гэдэг газар өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 2016.10.15-ны өдрийн 22:56 цагт хүлээн авч Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 5 албан хаагч, УАЗ-469 маркийн 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2016.10.16-ны өдрийн 15:00 цагт бүрэн унтраасан.
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Жилчиг багийн 7 дугаар гудамжийн 14 тоотод “Соната 2” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.10.16-ны өдрийн 09:27 цагт хүлээн авч Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр;
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянсуудал багийн Гандангийн гудамжийн 8 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.10.16-ны өдрийн 13:20 цагт хүлээн авч Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр;
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хүрэл-Өлзий” зоогийн газрын уурын зуухны дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 2016.10.16-ны өдрийн 22:58 цагт хүлээн авч Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;
Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Төв багийн нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Уулын баяжуулах үйлдвэрт 0,4 Квт-ын хянах самбар, кабелийн суваг шатаж байна гэсэн дуудлагыг 2016.10.17-ны өдрийн 03:01 цагт хүлээн авч Гал түймэр унтраах 49 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top