“Гамшиг, аюулт үзэгдэл, ослын цахим мэдээллийн сан байгуулах нь” сэдэвт сургалт эхэллээ

DSC_2820.jpg

Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулах менежмент, зохицуулалтын чадавхийг сайжруулах нь” төсөл хамтран “Гамшиг, аюулт үзэгдэл, ослын цахим мэдээллийн сан байгуулах нь” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна.

DSC_2798Гамшиг, аюулт үзэгдэл, ослын цахим мэдээллийн санг бүрдүүлдэх, боловсруулах, түгээх, ашиглах, хадгалах, хамгаалах талаар нэгдсэн ойлголтыг өгөх тус сургалт нь энэ сарын 17, 18-ны өдрүүдэд үргэлжилнэ.

DSC_2803

Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн дуудлага хүлээн авагчид, гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтнүүд хамрагдаж байгаа юм.

DSC_2829

DSC_2794

 

scroll to top