Гаргасан зөрчлийг дахин давтахгүй байхыг анхаарууллаа

9X1A8189.jpg

ОБЕГ-ын даргын А/245 тоот тушаалаар Онцгой байдлын ерөнхий газар, төв, орон нутгийн Онцгой байдлын газар, анги, байгууллагын албан хаагчдыг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн өвлийн хувцсанд шилжүүлэхээр  болсон.

Өвлийн улирлын хувцсанд шилжихтэй холбогдуулан Гал түймэр унтраах, аврах ангийн салааны захирагч, Эрэн хайх, аврах бүлгийн даргын нэрэмжит хувцасны үзлэгийг төв, орон нутгийн хэмжээнд зохион явууллаа. Хувцасны үзлэгт хамрагдсан албан хаагчдаас нийтлэг илэрч буй алдаа дутагдлыг даруй арилгах, дараагийн шатны үзлэгт бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах үүргийг өгөөд байна.

Маргааш буюу 2016 оны 10 дугаар сарын 26-нд Гал түймэр унтраах, аврах анги, Улсын нөөцийн салбар, Эрэн хайх, аврах анги, салбарын захирагчийн нэрэмжит үзлэг болно. Иймд дээрхи зөрчлүүдийг арилгаж, зөрчлийг дахин давтахгүй байхыг нийт бие бүрэлдэхүүнд анхаарууллаа.

Онцгой байдлын ерөнхий газрын бүтцийн нэгжийн дарга, онцгой байдлын хэлтсийн даргын нэрэмжит үзлэгийг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр,  Онцгой байдлын газар, Аврах тусгай анги, Хангалт үйлчилгээний анги, Уул уурхайн аврах анги, Давтан сургалт, сэргээн заслын төвийн дарга нарын нэрэмжит үзлэгийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зохион байгуулна.

Өвлийн хувцасны үзлэгийг ийнхүү шат дараатай зохион байгуулж байгаа нь шат, шатны дарга нарын ажлын хариуцлагыг дээшлүүлэх, албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангуулахад гол үр дүн нь оршиж байгаа юм.

А-245

А-245-1

AA 2176-1

AA 2176

scroll to top