Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Ховд, Завхан, Говь-Алтай аймгийн зарим газраар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын өмнөд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос 7-12 м/с. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул голын саваар 11-16 градус, говийн бүс нутгаар 4-9 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 9-11 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 31-нд баруун зүгийн нутгийн өмнөд хэсгээр, 3-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 2-нд баруун зүгийн нутгаар, 3-нд зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Хугацааны эхээр ихэнх нутгаар хүйтэн хэвээр байх боловч дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Ерөө голын саваар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сураггүй болсон: Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн 60 айлын орон сууцны 18 тоотод оршин суугч иргэн М /62 настай, эрэгтэй, Сэтгэцийн эмгэгтэй/ 2016.10.27-ны өдрийн 12:30 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2016.10.28-ны өдрийн 20:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 автомашин, Цагдаагийн 8 албан хаагч, 1 автомашин, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 5 албан хаагч, 1 автомашин, ар гэрийн 12 иргэн, 2 автомашинтай, нийт 30 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2016.10.29-ний өдрийн байдлаар Алдархаан сумын Мандаат багийн Богдын гол, Чигэстэй голуудын ай сав, Баян-Улаан уулаар тус тус хайж нийт 20 км газарт самналт хийсэн.

Ховд аймгийн Зэрэг сумын Бургас багийн “Хөдөө нуур” гэдэг газраас иргэн Э /22 настай, эрэгтэй/ 2016.10.27-ны өдрийн 21:30 цагт иргэн Б-н гэрээс гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2016.10.28-ны өдрийн 20:26 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 11 албан хаагч, 1 автомашин, орон нутгаас 44 иргэн, 5 автомашинтай, нийт 55 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж тус сумын нутагт орших “Хөдөө нуур” гэх нуурын мөсөн дээрээс иргэн Э-н малгайг олж эрлийн ажиллагааг үргэлжлүүлэхээр болсон.

Увс аймгийн Бөхмөрөн сумын 3 дугаар багийн “Байшинт” гэдэг газраас “Ланд крузер” загварын 4 зорчигчтой автомашин 2016.10.28-ны өдрийн 23:00 цагт сумын төвөөс Улаангом сумын чиглэлд гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2016.10.29-ний өдрийн 10:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж Увс аймгийн төвөөс 120 км-т “Хөх Сай” гэдэг газраас иргэн Э /40 настай, эрэгтэй/, Э /34 настай, эрэгтэй/, Б /31 настай, эрэгтэй/, П /53 настай, эрэгтэй/ нарыг автомашинтай нь цасанд суусан байсныг олж, татан гаргаж аюулгүй болгосон.

Уснаас эрэн хайх: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн “Хар-Усан тохой” гэдэг газар загасчилж явсан иргэн М /38 настай, эрэгтэй/ Орхон голын усанд осолдсон тухай дуудлагыг 2016.10.23-ны өдрийн 02:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашин, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 19 албан хаагч 2 автомашин, ар гэрийн 4 хүн, 1 автомашин, нийт 29 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2016.10.29-ний өдрийн байдлаар эрэн хайх ажиллагааг түр зогсоож, -2016.10.30-ны өдрөөс анх осолдсон газраас нь дахин эхлүүлэхээр болсон.

3. Объектын гал түймэр:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, “Өсвөр үе хүнс”  НӨҮТ-ийн хүнс хангамжийн төвийн агуулахын дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.10.29-ний өдрийн 09:49 цагт хүлээн авч Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Улиастайн эхэнд үнээний фирмийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.10.29-ний өдрийн 06:05 цагт хүлээн авч хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 9 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Хадатын 7 дугаар гудамжийн 9 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.10.29-ний өдрийн 17:11 цагт хүлээн авч Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч, 3 техник хэрэгсэлтэйгээр, нэмэлтээр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр;

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 11 дүгээр гудамжийн 262/а тоотод гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.10.29-ний өдрийн 17:50 цагт хүлээн авч Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр;

Хэнтий  аймгийн Хэрлэн сумын Хийд багийн 24 дүгээр гудамжийн 14 тоотод 5 ханатай гэр  шатаж байна гэсэн дуудлагыг 2016.10.29-ний өдрийн 19:49 цагт хүлээн авч Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр;

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Хайлаастын шинэ эцсийн автобусны буудал дээр хүнсний дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.10.30-ны өдрийн 00:16 цагт хүлээн авч Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо,  Буянт-Ухаагийн 23 дугаар гудамжийн 914 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.10.30-ны өдрийн 01:28 цагт хүлээн авч хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 1 дүгээр гудамжийн 7 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.10.30-ны өдрийн 02:14 цагт хүлээн авч Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top