Гал түймрийн нөхцөл байдал

sitend-logo.jpg

2016.10.25. Улаанбаатар хот 

Нэг. Гал түймрийн нөхцөл байдал 

2016 оны эхний 10 сард улсын хэмжээнд объектын гал түймэр нийт 3111 удаа гарч, 7,2 тэрбум төгрөгийн хохирол учирч, 29 хүн нас барж, 29 хүн түлэгдэж гэмтэн 97 толгой мал хорогдож, 1294 гэр орон сууц шатсан байна. Дээрх гал түймрийн аюулаас аврагч-гал сөнөөгчид 796 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 18,5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.

Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 22,4  хувиар, учирсан хохирлын хэмжээ 31,0 хувиар тус тус буурсан байна.

Нийслэл хотод нийт 2048 удаагийн гал түймэр гарч, 3,4 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 1063 удаагийн гал түймэр гарч, 0,7 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

Улсын хэмжээнд 2016 оны эхний 10 сарын байдлаар 13 аймгийн 58 суманд 133 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч /урьдчилсан байдлаар/ 17.1 мянган га ой, 2.9 сая га хээр, нийт 2,9 сая га талбай түймэрт өртсөн байна. Түймрийн улмаас /урьдчилсан байдлаар/ байгаль, экологид 8.1 тэрбум төгрөг, эд материалд 474.8 сая төгрөг, унтраахад 75.1 сая төгрөгийн зардал гарсан.

Түймэрт 3 хүн нас, барж 5 хүн түлэгдэж, 26 айлын гэр, 43 хашаа, саравч шатаж, 3317 толгой мал, 2 автомашин, 12 ширхэг хилийн шон, 21921 боодол өвс, 116,9 тн өвс шатсан.

Түймрийг унтраахад Онцгой байдлын байгууллагаас /давхардсан тоогоор/ 1703 албан хаагч, 164 автомашин, Зэвсэгт хүчнээс 56 албан хаагч, Хилийн цэргийн анги, байгууллагаас 435 албан хаагч, 66 автомашин, Цагдаагийн байгууллагаас 20 албан хаагч, орон нутгаас 4231 иргэн, 523 автомашин, 87 мотоцикль тус тус дайчлагдан нийт 6445 хүн, 753 автомашин, 87 мотоцикльтой ажилласан байна.

ОХУ-аас МУ-ын хил давж 5 удаа хээрийн түймэр орж ирсэн. Монгол Улсаас Хятад улсын хил давж 1 удаа хээрийн түймэр гарсан. 

Хоёр. Урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын талаар 

Энэ хугацаанд 20979 байгууллага, аж ахуйн нэгж, 149404 айл өрхөд галтүймрийн хяналт шалгалт хийж, гал түймрийн хэрэг зөрчилд хүргэж болзошгүй 140187 зөрчил дутагдал илрүүлэн, 50812 зөрчлийг үзлэг шалгалтын явцад арилгуулан бусад зөрчлийг арилгуулахаар 5417 заавал биелүүлэх албан шаардлага, 5800 мэдэгдэл, 526 танилцуулга, 1312 дүгнэлт бичиж, гал түймэр гарч болзошгүй 233 объектын үйл ажиллагааг хэсэгчлэн буюу түр хугацаагаар зогсоож, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтан, иргэдийг 125,1 сая төгрөгөөр торгож, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт 2697 удаа, дадлага 1643 удаа зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр 5306 удаа сэрэмжлүүлэг явуулсан байна.

Гал түймрийн улсын хяналтын ажлын үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн хяналт шалгалтад хамрагдсан объектын тоо 5,9 хувь, гал түймэр гарч болзошгүй зөрчлийг илрүүлсэн байдал 16,3 хувь, арилгуулсан байдал 70,0 хувь, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчиж, захиргааны арга хэмжээ авагдсан байдал 28,4 хувь, зөрчил дутагдлыг арилгуулахаар бичсэн мэдэгдэл 22,6 хувь, галын аюулаас урьдчилан сэргийлэх дадлага сургууль 35,2 хувь, сургалт 75,6 хувиар тус тус өсч, гал түймрийн хяналт шалгалтад хамрагдсан айл өрхийн тоо 4,8 хувь, зөрчил дутагдлыг арилгуулахаар бичсэн заавал биелүүлэх албан шаардлага 12,4 хувь, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилсан байдал 22,3 хувь, ажиллагаа зогсоох тогтоол 7,2 хувиар тус тус буурсан байна.

Улаанбаатар хотод болон орон нутгийн хэмжээнд шинээр баригдах барилга байгууламжийн 602 зураг төсөлд хяналт хийж баталгаажуулан, барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээж авах улсын комиссын бүрэлдэхүүнд 769 удаа орж ажиллав. 

Гурав. Сургалт, бэлтгэлийн талаар

Улсын хэмжээнд ажиллаж байгаа Аврах, гал унтраах 54 анги, гал түймрийн  302 дуудлага хүлээн авсанаас 192 удаагийн гал түймэр дээр унтраах тархалт хийж, 1 тасгийн хүчээр 189 удаа,  2 тасгийн хүчээр 3 удаа, 2-оос дээш тасгийн хүчээр 0 удаа, үүнээс 151 гал түймрийг 30 минутанд, 20 гал түймрийг 30-60 минутанд, 20 гал түймрийг 60-аас дээш минутанд унтрааж,  нийт 400,35 тн ус, 310,9 л хөөс,  4519,7 литр шатахуун зарцуулжээ.

Гал унтраах ангиудаас Тактикийн сургууль 9, Салааны тархалтын сургууль 182, өдөр тутмын дасгал сургууль 1622 удаа зохион байгуулж давхардсан тоогоор 31059 хүн хамрагдаж, 136 гал унтраах шуурхай төлөвлөгөөнд тодотгол хийж, гал унтраах дасгал сургуулийн нормоор онц 655, сайн 663, дунд 325, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрмээр онц 469, сайн 692, дунд 537, хорт хий утаанаас хамгаалах талаар дагаж мөрдөх дүрмээр онц 440, сайн 673, дунд 505, гал түймэр унтраах дүрмээр онц 538, сайн 686, дунд 420 гэсэн дүнтэйгээр тус тус шалгагдсан байна.

Аймаг орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн Аврах гал унтраах ангийн  захирагч нарын 2016 оны 10 дугаар сард  ирүүлсэн ажлын мэдээг үндэслэн дүгнэхэд  төв, орон нутгийн 54 гал унтраах ангиас 11 анги “А”, 26 анги “B”, 17 анги “С” үнэлгээтэй дүгнэгдлээ.

ГАЛ ТҮЙМЭРТЭЙ ТЭМЦЭХ ГАЗАР

GTTG 2016.10

 

 

scroll to top