Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаартогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор 14-16 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул голын саваар 0-5 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: хотод үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. 0-2 градус дулаан байна.

Төлөв байдал: 3-4-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас, 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 6-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар цас орно. Салхи, 3-нд нутгийн хойд хэсгээр, 4-нд зарим газраар, 5-6-нд ихэнх нутгаар 14-16 м/с хүрч ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө голын саваар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. Хугацааны эцсээр хүйтэрнэ.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сураггүй болсон: Ховд аймгийн Зэрэг сумын Бургас багийн “Хөдөө нуур” гэдэг газар иргэн Б-н гэрээс 2016.10.27-ны өдрийн 21:30 цагт иргэн Э /22 настай, эрэгтэй/ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2016.10.28-ны өдрийн 20:26 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 20 албан хаагч, 2 автомашин, орон нутгаас 17 иргэн, 3 автомашинтай, нийт 37 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2016.10.29-ний өдөр тус сумын нутаг “Хөдөө нуур”-ын эргээс 200-300 метр зайнаас малгайг нь олсон бөгөөд 2016.11.01-ний өдөр нуурын эрэг дагуу 12 км-т самналт хийж, нуурын усанд 1 удаа гүнийн шумбалт хийж ар гэрийн хүсэлтээр эрлийг түр зогсоосон.

Уснаас эрэн хайх: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн “Хар-Усан тохой” гэдэг газар загасчилж явсан иргэн М /38 настай, эрэгтэй/ Орхон голын усанд осолдсон тухай дуудлагыг 2016.10.23-ны өдрийн 02:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 автомашин, 1 завьтай, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 1 автомашин, 1 завьтай ар гэрийн 4 хүн, 1 автомашин, нийт 17 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2016.11.01-ний өдрийн байдлаар тус сумын “Хавцал” гэдэг газраас Хушаатын гүүр хүртэл нийт 35 км зайд голын эрэг дагуу явганаар болон завьтай эрлийн ажиллагааг явуулж голын ус хөлдөж завь тавих боломжгүй болсон учир эрлийн ажиллагааг 19:00 цагт түр зогсоосон.

3. Объектын гал түймэр:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 31 дүгээр байрны хажууд дулааны шугамд гал гараад байна гэсэн дуудлагыг 2016.11.01-ний өдрийн 08:02 цагт хүлээн авч Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтайгаар ажиллаж уг гал түймэрт иргэн С /45 настай, эрэгтэй/ угаартсан байсныг аварч эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлэн НЯТТ-ийн эмч Х.Уранбилэгт хүлээлгэн өгсөн.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 23 дугаар байрны автобусны буудлын хажууд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.11.01-ний өдрийн 13:39 цагт хүлээн авч Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтайгаар;

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Тайны 1 дүгээр гудамжийн 22 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.11.01-ний өдрийн 13:59 цагт хүлээн авч Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтайгаар;

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг  “Доной” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 3 км-т/  шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2016.11.01-ний өдрийн  14:55 цагт хүлээн авч Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн 6 албан хаагч, 2 автомашинтайгаар;

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 82 дугаар гудамжийн 23 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.11.01-ний өдрийн  14:55 цагт хүлээн авч Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтайгаар;

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн-Овоо багийн Өлийн 4 дүгээр гудамжийн 10 тоотод  өвлийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.11.01-ний өдрийн 17:47 цагт хүлээн авч Гал түймэр унтраах аврах 45 дугаар ангийн 9 албан хаагч, 2 автомашинтайгаар;

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Хайрханы 4 дүгээр гудамжийн 4 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.11.01-ний өдрийн 19:57 цагт хүлээн авч Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 7 албан хаагч, 2 автомашинтайгаар;

Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн “Булагт” гэдэг газар өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 2016.11.01-ний өдрийн 16:50 цагт хүлээн авч Гал түймэр унтраах аврах 55 дугаар ангийн 9 албан хаагч, 2 автомашинтайгаар;

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Ойчдын 1 дүгээр гудамжийн 133 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.11.01-ний өдрийн 22:10 цагт хүлээн авч Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 9 албан хаагч, 3 автомашинтайгаар тус тус ажиллаж унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

 

scroll to top