“Делигийн тунхаглал“-ыг гаргана

amcdrr_2016_india_new-dehli-1.jpg

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын анхдугаар бага хурал өнөөдөр Энэтхэг улсын Шинэ Дели хотноо эхэллээ.

2

Манай улсаас Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, Шадар сайдын Онцгой байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Л.Саянаа, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

3

Бага хурлаар 2015 онд Японы Сендай хотноо болсон Гамшгийн эрсдэлийг бууруулах Дэлхийн гуравдугаар бага хурлаас НҮБ-ын гишүүн 187 орон соёрхон гаргасан “2015-2030 онд хэрэгжүүлэх Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн” Азийн бүс нутгийн төлөвлөгөөг батлах, гамшгийн эрсдэлийг бууруулахад улс төрийн дээд түвшний оролцоог хангахын тулд “Делигийн тунхаглалыг” гаргах ач холбогдолтой юм.

6

Азийн сайд нарын анхдугаар бага хурал энэ сарын 05-ны өдрийг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

5 1

scroll to top