Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Сэлэнгэ аймгийн зарим сумдаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Говийн бүсийн нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруунаас 7-12 м/с, Алтайн салбар уулс болон говийн бүсийн нутгаар 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Халх голын саваар 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын баруун хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 7-12 м/с. 6-8 градус дулаан байна.

Төлөв байдал: 4-нд нутгийн хойд хэсгээр, 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 6-нд говь, зүүн аймгуудын нутаг болон төвийн аймгуудын зүүн хэсгээр цас орно. Салхи 4-нд зарим газраар, 5-нд ихэнх нутгаар, 6-нд говь, талын нутгаар 14-16 м/с хүрч ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө голын саваар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. 5-нд нутгийн хойд хэсгээр, 6-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сураггүй болсон: Ховд аймгийн Зэрэг сумын Бургас багийн “Хөдөө нуур” гэдэг газар иргэн Б гэрээс 2016.10.27-ны өдрийн 21:30 цагт иргэн Э /22 настай, эрэгтэй/ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2016.10.28-ны өдрийн 20:26 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 20 албан хаагч, 2 автомашин, орон нутгаас 17 иргэн, 3 автомашинтай, нийт 37 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2016.10.29-ний өдөр тус сумын нутаг “Хөдөө нуур”-ын эргээс 200-300 метр зайнаас малгайг нь олсон бөгөөд 2016.11.01-ний өдөр нуурын эрэг дагуу 12 км-т самналт хийж, нуурын усанд 1 удаа гүнийн шумбалт хийж ар гэрийн хүсэлтээр эрлийг түр зогсоосон. 2016.11.02-ны өдрийн 11:00 цагт цогцосыг тус сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгч д/ч Т “Хөдөө нуур” гэдэг газраас олсон, гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг тус аймгийн Онцгой байдлын газарт өгч, эрэн хайх, аврах бүлгийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, цогцосыг  2016.11.02-ны өдрийн 15:50 цагт “Хөдөө” нуураас гаргаж, тус сумын хэсгийн төлөөлөгч д/ч Т хүлээлгэн өгсөн.

Уснаас эрэн хайх: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн “Хар-Усан тохой” гэдэг газар загасчилж явсан иргэн М /38 настай, эрэгтэй/ Орхон голын усанд осолдсон тухай дуудлагыг 2016.10.23-ны өдрийн 02:30 цагт  хүлээн  авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 автомашин, 1 завьтай, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 1 автомашин, 1 завьтай ар гэрийн 4 хүн, 1 автомашин, нийт 17 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр 2016.11.02-ны өдрийн 09:30 цагт эрлийн ажиллагааг эхлүүлж, тус сумын “Хар-Усан тохой” гэдэг газраас голын усанд камер тавин усаар 12 км, голын эргийн дагуу явганаар болон завьтай эрлийн ажиллагааг явуулж 17:33 цагт түр зогсоосон.

Ус, цас, шаварт саатсан: Завхан аймгийн Тэс сумын Нисэх багийн “Улаантолгойн урд гарам” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 15 км-т/ Тэсийн голд  улсын дугаартай УАЗ-469 загварын автомашин 6 зорчигчтой усанд суусан тухай дуудлагыг 2016.11.02-ны өдрийн 18:53 цагт хүлээн авч тус аймгийн  Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн 8 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр  2016.11.02-ны өдрийн 21:41 цагт уснаас  татан гаргасан.

3. Объектын гал түймэр:

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн 17130 дугаар гудамжийн 35 тоот  Бат бэх ХХК-ийн хашаанд өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2016.11.02-ний өдрийн 08:04 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр;                                                                     

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 27 дугаар байрны 42 тоотод оршин суугч иргэн Б орон сууцанд гал гарч байна гэсэн дуудлагыг 2016.11.02-ний өдрийн 11:41 цагт хүлээн авч Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;          

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багийн Арцатын 18 дугаар гудамжийн 02 тоотод оршин суугч иргэн Н хашаанд өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2016.11.02-ний өдрийн 15:17 цагт  хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр, унтраах аврах 45 дугаар ангийн 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр;

Хэнтий аймаг Хэрлэн сумын Дулаан багийн 4 дүгээр гудамжийн 05 тоотод оршин суугч иргэн Х гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.11.02-ны өдрийн 15:56 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр, унтраах аврах 32 дугаар ангийн 8 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр;                           

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 40 дүгээр гудамжийн 40 тоотод оршин суугч иргэн О байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.11.02-ны өдрийн 19:25 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр;

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн 1716 тоотод оршин суугч иргэн Н гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.11.02-ны өдрийн 20:52 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгын 19 дүгээр гудамжийн 1140А тоотод оршин суугч иргэн А амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2016.11.02-ны өдрийн 22:09 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Дэнжийн 4 дүгээр гудамжийн 05 тоотод оршин суугч иргэн Б гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.11.02-ны өдрийн 22:20 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Нефтийн ажилчдын 3-ын 27 дугаар байрны 1 дүгээр орцны 01 тоотод оршин суух иргэн С орон сууцанд гал гарч  байна гэсэн дуудлагыг 2016.11.03-ны өдрийн 03:10 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дүгээр ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан П /40 настай, эмэгтэй/ өртөж нас барсан.

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

 

 

scroll to top