Аюулт үзэгдэл, ослын тоо 22.9 хувиар буурчээ

b8478f35d258b729aa68b6b2dc29fe66big.jpg

Монгол Улсын хэмжээнд 2016 он гарсаар нийт 3710 удаа аюулт үзэгдэл, осол тохиолдож, үүний улмаас 191 хүн амь насаа алдаж, 45 хүн гэмтэж бэртэн 1,0 сая толгой мал, амьтан хорогдож, 26,5 тэрбум төгрөгийн шууд хохирол учирсан байна.

Тохиолдсон аюулт үзэгдэл, ослын тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 22.9 хувиар, хохирол 48.5 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм.

11-04-1

Эдгээрийн хор уршгийг арилгахад Онцгой байдлын албаны албан хаагчид болон орон нутгийн иргэд нийт 22901 хүн, 4809 автомашин ажиллаж, 1065 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 18,5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд онцгой байдал болон орон нутгаас 547,2 сая төгрөг зарцуулжээ.

Мөн 2016 оны эхний 10 сард улсын хэмжээнд аюулт үзэгдэл, осолд өртөж нас барсан хүний тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16-аар нэмэгдэж, гэмтэж бэртсэн хүний тоо 23-аар буурсан.

11-04-2

Энэ хугацаанд нас барсан нийт 191 хүний 135 нь буюу 70,7 хувь нь усны ослоор нас барсан бол бэртэж гэмтсэн 45 хүний 25 нь буюу 55,5 хувь нь обьектын түймэрт түлэгдсэн үзүүлэлттэй байна.

11-04-3

Аюулт үзэгдэл, ослоос аварсан хүний тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 21,2 хувиар, аварсан эд хөрөнгө 13,6 хувиар тус тус буурчээ. Энэ нь аюулт үзэгдэл, ослын тоо буурсантай холбоотой гэж ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгээс мэдээллээ.

scroll to top